УИХ-ын чуулганы 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо. Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, шинэ даргад тамгыг нь гардуулан өглөө. Ерөнхий сайд шинээр томилогдсон сайд нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
Төгссөн сургууль, мэргэжил:
· 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
· 2005 онд Австралийн Мельбурний их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
· 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
· 2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
· 2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
· 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр
Ажилласан байдал:
· 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
· 2002 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
· 2006 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Улаанбаатарын бүсийн захирал
· 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
· 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
· 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилов
УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томиллоо.
Төгссөн сургууль, мэргэжил:
· 1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
· 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
· 2002 онд МУИС-ийн нийгмийн факультет, түүхч археологич-антропологич
· 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр
Ажилласан байдал:
· 2002-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
· 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
· 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга
· 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
· 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
· 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилов
УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томиллоо.
Төгссөн сургууль, мэргэжил:
· 1989 онд Алтай хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
· 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи
· 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль
Ажилласан байдал:
· 1995-1999 онд Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар
· 1999-2003 онд “World Trans” ХХК
· 2003-2005 онд “Улаан бутан” ХХК
· 2005-2008 онд “Таван-Эрдэнэ” ХХК
· 2008-2016 онд “Мишээл групп” ХХК
· 2008-2016 онд НИТХ
· 2015-2016 онд “Мишээл экспо”
· 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Сэтгэгдэл ( 7 )
ТЭМЦЭЛ ДУУСААГҮЙ ГЭДГИЙГ САЙН САНАЖ ЭРЧ ХҮЧЭЭ БҮҮ АЛДААРАЙ.ХУГАЦАА БАГА ҮЛДСЭН ШҮҮ.ТОМ ЖИЖИГ ГЭЛТГҮЙ БҮХИЙ Л ХУЛГАЙТАЙ ХАТУУ ТЭМЦЭХИЙН ТУЛД ШҮҮХ ЦАГДАА ХУУЛИЙНХНИЙГ ШИНЭЧЛЭЭРЭЙ.
цагаан сарын дараагаас шинэчлэл хууль хяналтын улс төрийнхний хөл гар болсон ерөнхий шүүгч АТГ ын дарга прокурорыг одоо яаралтай соль гишүүнийг эргүүлэн татдаг хуулийг батал ждү члыг хариуцлага тооц хууль бус хуулиудыг яаралтай өөрчил Оюунэрдэнээ
одоо Оюунэрдэний жинхэнэ шуларга ёсыг тогтоох шинэчоэл хийхийг л ард түмэн харая ард түмнийг 2 фразциын зодоондоо ашигласан уу эсвэл жинхэнэ шударна бусын хонгилыг нураах ажилд ард түмнийг татан оруулсан уу гэдэг нь одоо л харагдана хэрвээ өндөр албан тушаал авчаад М.энхболд шигээ аашлах юм өол ард түмэн тэмцэнэ мөн дараагийн сонгуульд лааз өшиглүүлнэ шүүү
Энх- амгалан сайдын хувьд хэн нь ямар хүн гэдгийг мэдэх хэмжээний сургууль төгсжээ Женкогийн шахааны хүмүүс байж байгаад хүн алаа биз дээ
Оюун-Эрдэнэ JCI Монгол байгууллагын зөвлөх юм байна. Наана чинь Эрдэнэбүрэнгээс авахуулаад албан тушаалд шунасан, авилгад идэгдсэн олон цүнх баригчид бий шүү. Тэднээс л хол яваарай.
Оюунэрдэнэ зальт үнэг.
Ene manangiin nohoi baatarbileg ui ve. Yostoi utga alga. Auyrsaihan boloh baisiin. Ingeed manantaad irleedee