Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай ярилцлаа.
-Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар малчин түмнээ шагнаж, урамшуулдаг. Энэ жил Баянхонгор аймгаас хэчнээн Улсын аварга малчин, Улсын аварга саальчин төрөн гарсан бэ?
-Энэ жил Баянхонгор аймгийн малчин түмэн маань амжилт дүүрэн байлаа. Энэ жилийн хувьд Баянхонгор аймгийн малчин өрхийг манлайлж Монгол Улсын хошой аварга малчин нэг, Монгол Улсын аварга малчин найм, Монгол Улсын аварга саальчин хоёр, Монгол Улсын аварга тариаланч нэг гэсэн амжилтаар малчид маань төр, засагтаа хөдөлмөрөө үнэлүүллээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
-Ингэхэд Улсын аварга малчин, Улсын аварга саальчинг ямар шалгуураар тодорхойлж, төр засагтаа үнэлүүлдэг юм бэ. Тухайлбал, танай Баянхонгор аймгаас бусад аймгаасаа илүү, онцлог шалгуур бий юу?
-Сүүлийн жилүүдэд мал, сүргийн тоо өсөхийн хэрээр аварга малчин цолыг хангасан малчдын тоо нэмэгдэж байна. 88 гэдэг тоо их олон юм шиг сонсогдож байгаа болов үнэн чанартаа Баянхонгор аймгийн малчин өрхийн нэг хүрэхгүй хувь нь юм. Өөрөөр хэлбэл, 150 өрхөөс нэг малчин л аварга болж байна гэсэн үг. Аварга малчинг шалгаруулахдаа аль болох олон малтай гэж хардаггүй.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
-Баянхонгор аймагт энэ жил хэдэн төгрөгийн төсөв төсөвлөгдөв. Бүтээн байгуулалтын ажил хэр өрнөх вэ?
-Баянхонгор аймаг өнгөрсөн онд нийт 35 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 23 ажил, арга хэмжээг улсын төсвөөр, аймаг орон нутгийн төсвөөр 5.7 тэрбум төгрөг бүхий 45 арга хэмжээг хэрэгжүүлээд эхэлсэн. Үндсэндээ энэ бүх ажил их өндөр хувьтай явна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжиж есөн барилга, барилгын ажлын үргэлжлүүлж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 0 )