Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй дурсгалт газруудыг нэрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 06

Соёлын болон түүхэн дурсгалт газрууд ойр орчимд нь байрладаг орон сууц, байрны үнэд нөлөөлдөг гэнэ.

 

Daily Mail-ын мэдээлснээр, жуулчдыг хамгийн олноор татдаг дурсгалт газруудын инфляцийн нөлөөллийг шинжээчид үнэлж, эдгээр газруудаас 1.5 км орчим зайд амьдрахад хэр их үнэтэй байдгийг тогтоосон байна. 

 

Алдарт Hollywood бичээсийн ойролцоо амьдрахыг хүссэн хүн дор хаяж 1.5 сая ам.доллар зарцуулахад бэлэн байх ёстой гэнэ. Энэ орчмын сууц Лос-Анжелес хотын өөр бусад өнцөг буланд байрлах сууцны үнээс 1057 хувиар өндөр байдаг аж.

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэд хамгийн их нөлөөтэй дурсгалт газруудын хоёрт тэнгэр баганадсан Бурж Халифа цамхаг оржээ. 828 метр өндөр цамхгийн дэргэд амьдрахад нэг сая гаруй ам.доллар буюу хотын өөр газарт амьдрахаас даруй 687  хувиар үнэтэй тусах гэнэ.

 

Гуравдугаар байранд Вашингтоны хөшөө оржээ. Цагаан ордон, Капитолийн ордны дунд байрлах 169 метр өндөр энэхүү хөшөө ойр орчмынхоо үл хөдлөх хөрөнгийн үнийг 678 хувиар хөөргөж, 2.5 сая ам.долларт хүргэжээ.

 

Эдгээрээс гадна тус жагсаалтад Сидней дуурийн театр /Үл хөдлөх хөрөнгийн үнийг 459 % өсгөсөн/, Эйфелийн цамхаг /+334%/, Сан Францискогийн Алтан хаалга гүүр  /+264/ зэрэг дурсгалт газрууд бичигджээ.

 

Ромын Колизейн дэргэд хотын бусад дүүрэгт амьдрахаас арай хямд цорын ганц түүхэн дурсгалт газраар тодорчээ. Гэхдээ үнийн зөрүү нь 0.1 хувь гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top