Сири дэх эртний цайзад нууц өрөө олджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 06

Сирийн Хомс муж дахь Крак-де-Шевалье гэх 11-р зууны үеийн цайзад археологичид нэгэн нууц өрөө олжээ. Цайзын харуул Мухаммад Хариригийн хэлснээр, хонгил цэвэрлэх явцад хананд завсар байхыг анзаарчээ. Чулуугаар барьсан хаалтын цаана өмнө нь хэний ч төсөөлж байгаагүй нэгэн өрөө байжээ.

 

Өрөөнд савнууд болон зуух олдсон ба эрдэмтэд энд угаалга, эсвэл дарс хийдэг байсан гэх таамаг дэвшүүлжээ. Мамлюкууд цайзыг эзлэхэд энэхүү өрөөг битүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Аяга, савнуудыг Унгарт шинжлүүлэхээр илгээсэн байгаа бөгөөд шинжилгээний дүн гарсны дараа эл өрөөний түүхэн үүргийн талаар илүү их мэдэж болох гэнэ.  

 

Крак-де-Шавелье цайз Хомсоос 65 км зайд 650 метрийн өндөрлөг дээр оршдог. Эхний бэхлэлт 11-р зууны эхэн үед баригдсан бөгөөд энд Алеппо хотын эмирийн хот хамгаалах цэргүүд байрлаж байжээ. Хэдэн зууны дараа эл цайзыг загалмайтнууд эзэлсэн бөгөөд Ариун газар дээрх хамгийн халдашгүй цайзуудын нэг болжээ. Цайзын хана зарим газартаа 30 метр хүрдэг бөгөөд 2006 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(188.155.76.116) 2019 оны 02 сарын 07

siriin dain id bolj baih yed ertnii dursgaltai hot (mongol horoolol) gej odoog hyrtel nerlej baisan hot dyyrgiig dursgalt gazriig alan hyadagchid ustgalaa gej sonsoj baisan , tun haramsaltai tyyhiin dursgalt gazar ustaj ugui bolson

0  |  0
Top