Хийжүүлсэн ундааны зах зээлд тэргүүлэгч Кока-Кола компани жүрж, ванилинтай шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Тус компани сахартай болон сахаргүй гэсэн хоёр төрлөөр борлуулж эхэлжээ. Компанийн зүгээс зах зээлийн судалгааг хоёр жил, шинэ бүтээгдэхүүний амт чанарыг сайжруулахад жил хагасын хугацаа зарцуулсан байна. АНУ болон Хойд Америкийн зах зээлд энэ сарын 25-ны өдөр албан ёсоор худалдаанд гарах юм.
“Уламжлалт коланы амтыг яг л зуныг санагдуулсан жүржийн амттай нийцүүлсэн нь олон нийтэд таалагдаж, бүхий л дурсамжтай үйл явдлуудын гэрч болно гэж найдаж байна” гэж Кока-Кола компанийн брендинг хариуцсан захирал Кейт Карпентер ярьжээ.
Албан ёсоор танилцуулсан эхний өдрөө олон нийт тийм ч таатай хүлээж авсангүй. Твиттер, фейсбүүк олон нийтийн сүлжээний цахим хуудаснуудаар хамгийн муу бүтээгдэхүүн, уламжлалт амтыг алдагдууллаа гэж шүүмжилсэн пост олширчээ. Компанийн зүгээс амт чанарыг нь мэдрээгүй байхад ийм шүүмжлэл дагуулахыг тооцоолсон. Гэхдээ амтыг нь мэдэрмэгц сэтгэгдэл нь өөрчлөгдөнө гэж дүгнэж буй аж. Улмаар ирэх дөрөвдүгээр сар гэхэд худалдааны тэмдэгтийн зөвшөөрөл авсан улс орнуудад худалдаанд гарна гэж компани мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )