Монгол түмэн их найрагчаа сүүлчийн замд нь үдлээ

2019 оны 02 сарын 11

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна.


Улсын драмын эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон  УИХ, Засгийн газрын гишүүд их найрагчтай салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ.


Талийгаачийг төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нь нутаглуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aya(202.126.89.201) 2019 оны 02 сарын 12

Эрхэм найрагч таний хүмүүн бие дэлхий ээжийн ариун хэвлийд шингэж сүнсэн бие тань тэнгэр эцгийн амгалан энгэртэн эрхэлэх болтугай Ум сайн амгалан болтугай

Бямбаа(202.21.106.115) 2019 оны 02 сарын 11

Эх орондоо эргэн төрж төрт улсаа төвшин сайхан хөгжүүлээрэй та минь

Сарангэрэл(66.181.161.9) 2019 оны 02 сарын 12

Эх нутаг эгэл олондоо эргэн төрөөрэй ТА МИНЬ

Зочин(150.129.140.124) 2019 оны 02 сарын 11

Сайхан монголдоо эргэж тѳрѳѳрэй!

пагмаа(66.181.161.12) 2019 оны 02 сарын 11

ум маани бод ни хум

Top