Канадад МОНГОЛ ГЭР бүхий буудал ашиглалтад оржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

Хойд Америкийн Канад улсын Квебек мужийн Номиник хотын хэсэг иргэд монгол гэрээр дэн буудал ажиллуулж байна. Хүмүүс хүссэн цагаараа хоноглож болох бөгөөд үнэ нь 25-30 канад доллар аж. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш үйлчлүүлэгчид их байгаа гэж зохион байгуулагчид нь мэдээлжээ. Цаашид үйлчилгээгээ өргөтгөж, тайвшруулах үйлчилгээ, уртын дуу, индианчуудын уламжлалт дуу зэргээр алжаал тайлдаг байхаар төлөвлөж байна.

 

Энэ мэтчилэн үйлчилгээг Монтриал, Оттава мужид ч гаргахаар судалгаа явуулж эхэлжээ.

 

Канадад монгол гэрээр дэн буудал байгуулах үйлчилгээ өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн юм. Мөн Toronto Tribune сонины мэдээлснээр монгол гэрийн бүтцийг судлан, канад технологиор амины орон сууц барихаар старт-ап компаниуд ажилдаа оржээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЭЗЭЭ ИЙМ ГЭР (202.131.228.131) 2019 оны 02 сарын 16

ХЭЗЭЭ ИЙМ ГЭР БАЙСАН ЮМ БЭ. БОЛЬЧИХОО ГУТААЖ БАЙНА.

0  |  0
Mongol gwr bish bn(68.147.97.38) 2019 оны 02 сарын 14

Ene indianuudin utrts yum bishuu , mongol gwr bish bna shde. Indianudin urt ih bdag shde

0  |  0
Zochin(202.126.89.22) 2019 оны 02 сарын 13

Tsaaduul chini Mongol arga uhaaniig yaj guitseh ve dee,

0  |  0
Зочин(122.201.21.163) 2019 оны 02 сарын 13

монгол гэрийг гутаажээ, канадууд монголчууд ийм оромжинд амьдардаг юм байхдаа зайлуул гэж бодож байгаадаа

0  |  0
Zochin(103.212.116.20) 2019 оны 02 сарын 13

Tiim bna ovoolj orhij

0  |  0
зочин(202.179.31.242) 2019 оны 02 сарын 13

өө хөөрхий, монгол гэрийг минь барих гэж ёстой тамлажээ. унь ханыг нь хараач, арай ч ингэж болохгүй ээ, ядахдаа хананы толгой дээр нь унь гэдэг зүйлийг тавьж тогтоодог юм гээд хэлээд заагаад өгчихөөд бизнес хийгээсэй дээ, Монголчууд минь.

2  |  0
Top