“KFC”-гээр үйлчлүүлсэн 11 хүний биеийн байдал ХҮНДЭВТЭР байна гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод оржээ.

 

Тодруулбал, сүүлийн хоёр хоногт тус газраар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн гэх 9-40 насны 16 хүн халуурах, бөөлжих, суулгах  зовиуртай Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д хандсан байна. Эдгээрийн 11 иргэний биеийн байдал өндөр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэргээр хүндэвтэр байгаа тул хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

Уг асуудалтай холбоотойгоор яамнаас тандалт судалгаа хийхэд хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрсэн нь тогтоогдсон байна.

 

Мөн яамны мэдээлснээр хордлого авсан иргэдийн дийлэнх нь “Найзууд” багц захиалан идсэн ба тухайн өдөр 300 гаруй багц худалдаанд гаргасан гэх мэдээлэл байна.

 

Иймд, хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” салбараар үйлчлүүлсэн хүмүүс харьяа дүүргийн эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-д яаралтай үзүүлэхийг албаныхан зөвлөлөө.

 

Одоогоор хоолны хордлогын шалтгаан нөхцлийг тодруулах шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тус салбарт ажилладаг 27 ажилтныг эрүүл мэндийн үзлэг хамруулжээ.

Сэтгэгдэл ( 57 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.126.89.236) 2025 оны 03 сарын 13

KFC-г хаавал таарна

1  |  0
Прага(89.233.189.235) 2025 оны 03 сарын 13

Хятадын хортой тахианы мах идэж байхаар хонины махаа идээч новшийн газрыг хаавал таарна

1  |  0
Saraa(66.181.160.67) 2025 оны 03 сарын 13

Baliar ym ene gazar xaagdaasai

1  |  0
zochin(103.229.122.171) 2025 оны 03 сарын 13

burger king bas honoson huiten baidag haasan ni deer

1  |  0
Баасансүрэн(202.126.89.137) 2025 оны 03 сарын 13

хүн идэх юмшүү гэж л бодож анхааралтай хандаж адахгүй байгаа бол хоол хийж юу хийнэ.Хүн нэгл хордлогонд орвол их эмзэг болчихдог юм билээ.

2  |  0
Zochin(66.181.160.6) 2025 оны 03 сарын 13

Бизнес хийхэд бас хүн чанар бас бх хэрэгтэй ш дээ том сүлжээ ресторан бж тахиагаа үржүүлээд бхад болохгүй юм бхгүй шд хялбар хямд аргаар гаднаас хямдхан хиймийн урвалтай тахта оруулж ирдэгээ болих хэрэгтэй шд хогийн муухай ресторан хаалгах хэрэгтэй хүмүүс ч гэсэн түргэн хоолонд шунадагаа болих цаг болсон хаанаас орж ирдэг мах билээ дээ

2  |  1
Tuul(202.126.89.163) 2025 оны 03 сарын 13

Gadniixand bol zvgeer l neg xen ch tooj idxeergvi tvrgen xool shvv dee xamgiin xymdxan.. getel mongold bol arai l vnetei orts chanariin shaardlaga amtnii chanar xangadgvi baiguullagshd xaawal taarna

7  |  0
Соко(37.154.226.13) 2025 оны 03 сарын 13

Орос н ерѳнхийлѳгч энэ салбарбг хаасан шүү дээ !! Путиныг дуурайх дуртай улсууд луураыгаад хаагаад ѳгнѳ үү

8  |  2
Соко(37.154.226.13) 2025 оны 03 сарын 13

Орос н ерѳнхийлѳгч энэ салбарбг хаасан шүү дээ !! Путиныг дуурайх дуртай улсууд луураыгаад хаагаад ѳгнѳ үү

4  |  0
H(64.119.24.24) 2025 оны 03 сарын 13

Ter neg lalrinn huuhdiin 100n kfc gej talh ni 10honotsiimuu haashiin yum zavaan helheer manaih buh yum shig gej hutsna

2  |  0
Зочин(64.119.16.238) 2025 оны 03 сарын 13

Манай залуучууд KFC маш их иддэг болжээ. Тиймээс бие галбирын хувьд маш сул дорой , нялцгар, эцэнхий , ойрхон зайд ч гуйж чадахгуй ухаан алдаж унаж бна. Сая армид алба хааж бгаад амиа алдсан цэрэг уунтэй холбоотой юу , дугнэлт хийх хэрэгьэй.

2  |  3
irgen(202.126.88.51) 2025 оны 03 сарын 13

мхг.ийнхан яагаад таг бн вэ? кфс.гээр амаа таглуулсануу

4  |  0
Ganaa(203.169.49.132) 2025 оны 03 сарын 13

Uul ni humuus ni zow uhamsarlaad hytad tahia idehee bolichihwol sain ymsnan. Mongold Orgio geed l Mongol uildwerlel baidag bizdee. Undestnii hogjil ni Baylag buteegchchid undesnii uildwerlelee demjih ym bgan shd.

5  |  0
bilgee(66.181.161.43) 2025 оны 03 сарын 13

ugaasaa iim ym bn lee bid nar bas 12.26nd kfs iin harhorinii hoino bdg salbaraar uilchluuleed hordoj uhehee dohson odoogooro emnelger yvj bnaa noir bulchirhainii aluur ym bnlee yrni araas zaaval gaztai undaa ygd ogdog ym be baliar ymnuud

2  |  0
deegii(203.91.115.243) 2025 оны 03 сарын 13

Chanariin shaardlaga khangaagui khunseer khumuust uilchilsen b sh dee. Uilchluulegch nariin eruul mendiig mongonoos door uzej b sh dee. Khariutslaga tootsooch ee. Mergejliin khyanalt ene ter ni ajlaa khiigeech ee.

2  |  0
Zochin (202.55.188.38) 2025 оны 03 сарын 13

Ene hool bish hor shte bitgii avch ideechee

1  |  1
Zochin(103.229.123.35) 2025 оны 03 сарын 13

Pizza hut n ch bas yalgaagui. Cheese pizza, pepperoni pizza n l ghd tsul tos, pepperonig n hiamr orluulaad hiichihsen. Pizzanii gurilnii dood tal n tuuhii, tsav tsagaan... tgd hunees uchnuun mungu avaad ichih ch ugui. Hool hj bga uym bol sain, standartiin daguu, yg ordog ortsoor n hiigeech!! Herev hj chdhgui mungu hemneed bdgiin bol zugeer l haalgaa barival taarna.

4  |  0
Зочин(64.119.20.61) 2025 оны 03 сарын 13

Хог хамаад хийчихсэн юм шиг хогийн хоол зайлуулбал таарна

3  |  0
bi (122.201.21.124) 2025 оны 03 сарын 13

hoinoso hiilguled tawih ohin bnuu.tawij uzeegui ohiniig tawiulan shuu

1  |  0
зочин(202.9.43.172) 2025 оны 03 сарын 13

өө яасан сэжгийн юм бэ хоол хийж мөнгө олж болно гэхдээ үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндийг ямар аймшигтайгаар хордуулж бнаа гол нь хүүхдүүд дуртай болохоор л ордог юм одоо хүүхдүүддээ сайн ойлгуулж ийм муу чанаргүй хоол гэж суртчилахаас МХяналтынхан ажлаа хийлдээ өрөөнд шигдсэн цаасан дээр тайлан гаргасан хүмүүс бх юмаа гадуур яваач явбал аль нэгэн газраас хахууль аваад амаа үдүүлчих юм ёстой арчаагүй төрийн албан хаагчид

3  |  0
Зочиг(103.212.117.46) 2025 оны 03 сарын 13

Цагаан сар болоод наадуул чинь өмнө нь бэлдэж орхисон байснаа муу тосондоо шараад нэмэр дээр нэмэр болгож дээ сайн шалгаачээ тэгээд л чимээгүй өнгөрнө дөө мэргэжлийн хяналтынхан юу хийж бнаа хэдэн төгрөг аваад л олигтойхон ард түмнээ бодохгүй авлигаар дүүрсэн улс юм доо дээр доргүй мөн хэцүү юмаа

7  |  1
Zochin(64.119.23.156) 2025 оны 03 сарын 13

amraltin udor hvvhdee daguulj hyatad tahiani tosni ohind sharsan mah ideh gej zam bitvvlj tavidag tom mashintanguud iim hor idej sairhaj baijdee iim l yum bolno

1  |  2
Zozin(95.90.198.198) 2025 оны 03 сарын 13

Honoson muudsan tosond dandaa sharj bna. Tiim trugen hoolnii gazar buh hoolniih ni tos ni tus tusdaa bdag jm. Manaih shig bugdiig ni niiluuleed sharäad bhaar zini jaz eruul baih jm be. Sain shalga

1  |  1
гггг(203.91.118.254) 2025 оны 03 сарын 13

бүгдийг хаа битгий ид үхэл

3  |  0
шшшш(203.91.118.254) 2025 оны 03 сарын 13

хүйтэн хоол үхэл

1  |  0
unen ug uur hurgene(112.72.12.7) 2025 оны 03 сарын 13

Odort hichneen erguu maluud tend horongo oruulalt hiij bgaagaa meddeg boloosoi hohinee ovchin hudaldaj avaad hohino hordloo geed yahiin dahiad l zariishdee

2  |  0
Зочин(202.126.89.59) 2025 оны 03 сарын 13

Монгол хоолоо идээчээ.тахиа гахай.хиамнаас татгалзжээ.яах гэж заваан юмнууд хошуурдаг байна.

4  |  0
лк(66.181.185.205) 2025 оны 03 сарын 13

млнгол хоолоо идээч дандаа хог идэх юм.

6  |  0
Зочин(112.72.11.113) 2025 оны 03 сарын 13

УГААСАА МОНГОЛ ХҮНИЙ БИЕД ЗОХИЦОХГҮЙ ТӨРӨЛ БҮРИЙН ГАДНЫ ХООЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ KFC БОЛОН БУСАД ХООЛНЫ ГАЗРУУД МОНГОЛЧУУДЫГ ОЛОН ЖИЛ ХОРДУУЛЖ БАЙГАА.ДАРУЙХАН ХААЖ ТОРГУУЛЬ,НӨХӨН ОЛГОВОР ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.МАНАЙХАН Ч ГЭСЭН ИЙМ ГАЗРУУДААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ.БИЕНДЭЭ ХОР ХУДАЛДАЖ АВЧ ИДЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ.

6  |  0
Zochin(112.72.11.113) 2025 оны 03 сарын 13

KFC сүлжээ хоолны газруудыг хаах хэрэгтэй.Муу ч сайн ч монгол хоолоо идээд явж байх хэрэгтэй.

5  |  0
ШОДРОГОС ХААНА БАЙНА(139.5.218.212) 2025 оны 03 сарын 13

Пүү пяздаа угаасаа урдаас лалар-н тахианы махаа оруулж ирэхээ зогсоогоочээ Оргио тахиа энтэрээрээ хийгээж ашигаа хараад china юм оруулж ирээл байх юм байцаа ногоо амтлагч цөм China .

9  |  0
Zochiin(66.181.178.184) 2025 оны 03 сарын 13

Tsagaan sariin uldegdelee shahchihguuydaa

2  |  0
зочин(103.194.176.117) 2025 оны 03 сарын 13

энэ олон бэлэн бүтээгдэхүүн түргэн хоол Пицца шарсан тахиа бургер гэх мэт Монгол хүний бие махбодод зохицохгүй эд шүү дээ Хүүхэд залуус энэ эрчээрээ идээд байвал удахгүй бие даахаа болиж бүр кранаар өргөх юм болох байх шүү Нөгөө Америкийн хэт таргалалтай залуус шиг бие даахгүй орноосоо босох тэнхэлгүй байдалд орход тун ойрхон байна

4  |  0
Кале(103.229.121.108) 2025 оны 03 сарын 13

Бурхам минь энэ заваан тахиа гахай нохойны махаар хоол хийдэг газруудад хяналт шалгалт ёстой муу юмаа

3  |  0
дамба(112.72.12.7) 2025 оны 03 сарын 13

Хятад тахиа хорт хавдар

4  |  0
зочин(103.194.176.117) 2025 оны 03 сарын 13

Сүүлийн 15 жил монгол улсад түргэн хоол гэгч бүтээгдэхүүн маш эрчимтэй сурталчилж борлогдсоор байна. Харамсалтай нь одоогийн хүүхэд залуусын хэт таргалалт эрчимтэйгээр олшорч байна. ТВ -ээр гудамж болгон дээр ёуртчилгааны самбар борооны дараа мөөг шиг олширч байхад таргалалтай тэмцийн тухай бодохын ч хэрэггүй биз дээ

2  |  0
Gjj(103.57.92.64) 2025 оны 03 сарын 13

Tegnee ter

1  |  0
зочин(112.72.12.20) 2025 оны 03 сарын 13

хүнсний эрүүл ахуйн сургалтанд ч суудаггүй дур зоргоороо хууль дүрэм зѳрчиж ажилладаг газар шүү дээ. Сургалтанд суудаггүй газар хичнээн цэвэрхэн гэсэнч хордлогын талаар мэдлэг хангалтгүй байдѳг заавал хордлого гардаг юм бналэй.

1  |  0
зочин (103.26.193.10) 2025 оны 03 сарын 13

Ямар ч рестарон хоолны газрын хоол хор шүү дээ. Зүгээр л гэртээ ѳѳрсдийн гараар хийсэн хоол идэхэд болно. Хоолны амтлагч гээд байгаа чинь тэр чигээрээ хор .

2  |  0
EMP(202.179.24.206) 2025 оны 03 сарын 13

BI ODOR BOLGON IDDEG SH DEE ZYGEER L BAINA

1  |  0
1234(139.5.216.244) 2025 оны 03 сарын 13

Hog ideed hordood bai. Gertee saihan hool hiigeed idehgui gaduur tansagladag hun bolj hordood bai. Uur yu gehev...

5  |  0
Зочин(66.181.160.123) 2025 оны 03 сарын 13

Хариуцлага яаралтай тооцох хэрэгтэй.тэгээд ч маш өндөр үнэтэй шүү дээ.

1  |  1
зочин(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

ГЭРИЙН ЗУУХАНД ГУРИЛ ХАЙРЧ ИДДСЭНЭЭС Ч АМТ МУУТАЙ ,ДЭЭРЭЭС НЬ ХОРТОЙ ХОГ, ТЭГЭЭД ТЭНГЭРТ ХАДСАН ҮНЭТЭЙ ,ИДЭЭД ХООЛ БОЛОХГҮЙ ЖИНХЭНЭ ХОГ ...

3  |  0
D(202.126.89.167) 2025 оны 03 сарын 13

Hariutsalagatai baih gedgiig daanch oilgohgui dee odoonii humus ajilchid ni gol buruutai mongol huniig hariutslagai bolgoj surgahad dood tal ni 100 jil

1  |  0
зочин(117.111.6.73) 2025 оны 03 сарын 13

хор ходоодруугаа хийдэг хүмүүс монголчуудаас өөр байхгүй. одоо яаая гэхэв.

6  |  0
U(202.126.89.167) 2025 оны 03 сарын 13

Haaj uguu mongolchuud huushuuraa l hij baisan ni deerdee

3  |  1
Zochin(202.126.89.170) 2025 оны 03 сарын 13

Gadniihaniig duiraagaad mongolchuud hereg bhgui duugaa l vher honi yamagaa l ideed hevtej bwal yasiin

3  |  0
зочин(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

ШУУД ХААГААД ӨНДӨР НӨХӨН ТӨЛБӨР ТАВИХ ХЭРЭГТЭЙ ...

10  |  0
Close menu