2016 оны нэгдүгээр сард Аргентины хөлбөмбөгчин Лионель Мессигийн өмсгөлийг дууриан “урласан” Афганистаны бяцхан иргэн Муртаза Ахмадигийн гэрэл зураг дэлхийг шуугиулсан билээ. Өөрийн шүтээн Лионель Мессигийн нэр, дугаарыг бичиж, цагаан, цэнхэр судалтай гялгар уутаар орлуулсан өмсгөл нь түүнийг дэлхий даяар алдаршуулж, мөрөөдлийг нь биелүүлсэн. Тэрбээр Лионель Мессигийн гарын үсэг бүхий хоёр өмсгөл, бөмбөг мөн саятан хөлбөмбөгчинтэй уулзах “виз” бэлгэнд авсан.
Тэр үед хүүгийн мөрөөдөл биелсэн ч амьдрал нь хар дарсан зүүд мэт болж хувирчээ. Ахмади Лионель Месситэй Катарын Доха хотноо уулзсаны дараахан түүний төрж, өссөн Газни мужийг талибууд эзэлжээ. Ахмади CNN телевизэд өгсөн ярилцлагадаа "Талибууд гадаа хөлбөмбөг тоглох битгий хэл, гэрээс гарахыг ч хориглодог байсан" гэж ярьсан байна. Харин хүүгийн ээж Шагифа “Ахмади алдартай болсны дараа манай гэр бүлийн амьдрал хүнд болсон. Зөвхөн талибууд бус бусад бүлэглэлүүд ч гэсэн Месси Ахмадид их хэмжээний мөнгө өгсөн гэж бодох болсон” гэж ярьжээ. Тиймээс түүнийг сургуульд нь явуулахаа больсон гэнэ.
Сүүлд нь хүү ээжийнхээ хамт Бамян хот руу зугтсан байна. Тэндээс Ахмади ээжийн хамт Афганистаны нийслэл Кабул хот руу нүүж, дүрвэгсдийн дунд нуугдан амьдрах болжээ.
Ахмади үндэсний цөөнх хазара гаралтай нь талибуудын овоо хараанд өртөх болсон нэг шалтгаан нь гэх. Түүний ээж алдарт хөлбөмбөгчин Мессид хандан Ахмадиг Афганистанаас дүрвэхэд нь туслахыг гуйжээ.
Ахмади өөрөө “Би дайнгүй газар очихыг хүсч байна. Месси шиг хөлбөмбөгчин болж, Месситэй хамт тоглохыг хүсч байна” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 10 )
талибууд гэж хүн биш адгуусаас цааш золигууд ,талибуудиын гол бүрэлдхүүн бүр пүүштүүд гэж мөн ёрын золигууд
талибууд гээч юм юманд өлөн нүдэлсэн дээд зэргийн харанхуй бүдүүлэг амьтад биш үү.шашин ,алж хядахаас өөр юм мэддэг юм у у ер нь .хэлэх ч үг олдохгүй нь .малала гэж охиныг яалаа даа.одоо бас энэ жаахан хүүг ч нүдэлчихсэн гэнэ.ёстой бүтэхгүй эргүүнүүд бололтой
Mongold tavtai morilooroi duu min
afgand uhaan muutai ulsuud ih bdg yum shig bgn.hugjil buurai erdem bolowsrol muu shashin dainii heneetei gdg yag unen
Пизда тэр талибуудыг нь шудаад өгөх зэвсгийг нь хазара нарт өгье л дөө!!
huug Burhan iveeg. hazar mongolchuud bidnii tarhsan neg ugsaa.
Nyalh huuhed ch zugeer bailgahgui hetsuu ch yum aa daa.
messi andaa gyals av, udahgyi alj medne naafah chin hazara mongol tsus undur hyy shuu