Япон улс үндэсний цөөнхөө анх удаа хүлээн зөвшөөрнө

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18

Японы засгийн газар Япон үндэстний цөөнх болох айнучуудыг “уугуул” ард түмэн гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг танилцуулжээ.

 

Хоккайдо аралд гол төлөв амьдардаг Айну хүмүүс олон жилийн туршид тэдний эсрэг явуулсан “уусгах” бодлогын золиос болж, тооны хувьд цөөрч, орлого болон боловсролын хувьд ихээхэн хоцрогджээ.

 

Хуулийн төсөлд айну цөөнхийн нэр төрийг сэргээн хамгаалах, орон нутгийн эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг тусгажээ. Мөн айнучууд зан үйлийн зорилгоор мөн мод тайрах эрхтэй болох гэнэ.

 

XIX зууны сүүлээр Японы засгийн газар айнучуудад өөрийн хэлээр ярих, ёс заншил, за үйл хийх, дагаж мөрдөхийг хоригложээ. Айнучууд байгаль дэлхий, сүнсэнд итгэдэг бөгөөд эрчүүд нь сахал тавьж, эмэгтэйчүүд нь гэрлэхийнхээ өмнө нүүрэн дээрх шивээсээр гангардаг байжээ.

 

2017 оны судалгаагаар 12300 айну үндэстэн тоологдсон хэдий ч олон айнучууд өөрийн угсаа гарлаа нууж, зарим нь ууссан тул энэ нь бодит бус тоо аж.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(182.160.37.34) 2019 оны 02 сарын 19

Айну гэдэг бага ястан уугуул иргэд хоккайдо арал дээр суурьшдаг, япон хандаж тусалдаг, улам л эрхийг нь баталгаажуулах гэж байгаа бололтой

0  |  0
zochin(64.119.16.197) 2019 оны 02 сарын 18

Tahianii mahnaas emegteileg huuhduud torj gomonuud

0  |  0
zochin(64.119.16.197) 2019 оны 02 сарын 18

Huuhdiig het oirhon toruuleheer huis soligdoj gomo boloh ersdel bii

0  |  0
zochin(64.119.16.197) 2019 оны 02 сарын 18

Mongold hezee ch ugui orond n zasan humuujuuleh tov baiguul esvel huis solih mes zasaliin tov

0  |  0
Top