Айсуй зургаадугаар сард УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тов гарсан. Одоогийн байдлаар Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 31 улс төрийн нам байгаагаас 29 нь нөхөн сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй, харин үлдсэн хоёр нам нь өрсөлдөх эрхгүй аж.
Тодотговол, Иргэний Зориг Нам, Гэр Хорооллын Хөгжлийн Намууд энэ удаагийн нөхөн сонгуульд хууль ёсоор оролцох боломжгүй болж байна. Учир нь Иргэний Зориг Нам 2016 онд Сонгуулийн Ерөнхий Хороонд санхүүгийн тайлангаа хүргүүлээгүй бол Гэр Хорооллын Хөгжлийн Намын бүртгүүлсэн хугацаа 180 хоногтоо багтаагүй гэх шалтгаанаар ийнхүү нөхөн сонгуульд тус тус өрсөлдөх боломжгүй болсныг Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )