ШУУД: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг ТОРГОХ шийдвэрийг цуцаллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Автотээврийн тухай хуулийн хүрээнд хууль бусаар ДУУДЛАГЫН ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу торгох арга хэмжээ авч эхэлсэн тухай Нийслэлийн тээврийн газраас мэдээлсэн.

 

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2019.02.20/ хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, хувиараа дуудлагын такси үйлчилгээ үзүүлж буй  иргэдийг 100.000 төгрөгөөр торгох зохион байгуулалтыг зогсоох шийдвэр гаргалаа. Засгийн газраас иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгуулийн арга хэмжээг давамгай хэрэгжүүлэх нь буруу хэмээн үзсэн бөгөөд холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.

 

ШУУД: Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top