Ч.Хүрэлбаатар: Татан буулгах санг ирэх 7 хоногт зарлана

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Засгийн газрын өнөөдрийн /2019.02.20/ хуралдаанаар Засгийн газрын тусгай сангуудын шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа “Шалтгалтын дүнгийн дагуу авах арга хэмжээний талаар дараагийн долоо хоногт Засгийн газрын тогтоол гаргах болно” гэсэн юм.

 

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалтын хүрээнд зарим зүйлсийг тодрууллаа.

 

-Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалтаар нийтлэг ямар зөрчил илэрсэн бэ?

 

-Засгийн газрын тусгай сангуудаас зээл олгодог сангуудад голчлон шалгалт хийлээ. Бусад сангуудын хувьд Төрийн сангаар дамжуулан гүйлгээг нь үзэх боломжтой. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Автозамын сан зэрэг сангуудад шалгалт хийсэн. Шалгалтын явцад Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Мал хамгаалах сан гээд зээл олгодог гурван сангаас гурвуулангаас нь зээл авсан аж ахуйн нэгжүүд илэрсэн. Хоёр сангаас нь зээл авсан 319 аж ахуйн нэгж байна. Энэ бүх мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн санд ордоггүй учраас зээлийн эргэн төлөлт тааруу 130-аад тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр байсан. Харин сүүлийн хоёр сарын хугацаанд 100 тэрбум төгрөг болтлоо буурч зээлийн эргэн төлөлт нэмэгдсэн байна.

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гэхэд 16 мянган аж ахуйн нэгж хоёроос дээш удаа зээл авсан байдаг. Мөн нэг сангаас зээл аваад нөгөө сангаас авсан зээлээ төлөх байдлаар явсан зүйл ч байна. Эдгээр зөрчлийг арилгах үүднээс Засгийн газрын тусгай сангуудыг ил тод болгох, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийх болно.

 

-Давхардсан чиг үүрэг бүхий сангуудыг хаана гэсэн. Ямар сангуудыг татан буулгах вэ?

 

-Засгийн газрын дараагийн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр ямар сангуудыг татан буулгах болсон нь тодорхой болно.

 

-Засгийн газрын тусгай сангуудыг ил тод болгох үүднээс юу хийх вэ?

 

-Засгийн газрын тогтоолоор зээл олголтыг ил тод болгох, олон нийтийн оролцоог хангах байдлаар шийдэж өгнө. Удирдах зөвлөлд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулах байдлаар шийдэж болно. Энэ бүхнийг Засгийн газрын тогтоол дотроо хийж өгнө. Засгийн газарт дахиж алдаа гаргах эрх байхгүй.

 

-Тусгай сангуудад улстөрчид нөлөөлсөн эсэх нь тогтоогдсон уу?

 

-Бид хийсэн шалгалтынхаа дүнг ил тод болгоно. Тэгэхээр хүссэн хүн бүхэн шалгаж үзэх боломжтой.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!

http://

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат (103.229.120.230) 2019 оны 02 сарын 21

Хулгай луйврыг нь бас татан буулгах уу

0  |  0
нэр(202.9.43.96) 2019 оны 02 сарын 21

Яаран татан буулгах гүй шүүс.Тэр хяналт энэ тэр зөвшөөрөлөө авсан идсэнээ ил гаргаачээ.өөрөө ч дотор нь явж байгаа шуналтаймэтгээд

0  |  0
нэр(202.9.43.96) 2019 оны 02 сарын 21

Сангаас авч идсэн уусан мөнгөө тоо ёсоор нь хүүтэй торгуультай нь авч байж татан буулгадаг ёстой байх шүү хотгор хулгайч нэртэй сайданцараа та нар улсын мөнгөөр гараа угааж ард иргэд баяр хүргээд зогсож байхуу. Хэн хэдэн төгрөг идэж уугаад дарах гэж байнаа

0  |  0
Иргэн(202.9.42.172) 2019 оны 02 сарын 21

Сангууд иргэдэд өгөөжтэй биш дээ барилгын компани ждү зээл аваад иргэдииг шулж мөнгө угааж байна шүү

0  |  0
Зочин(112.72.11.121) 2019 оны 02 сарын 20

Хулгайгаа ил болгодоггүй дараад ѳнгѳрдѳг юмаа гэхэд ядаж ганц шалтгаан хэлээрэй дээ, Хүрэлбаатар аа!

0  |  0
Top