Хөгжлийн банкны хяналт шалгалтыг Л.Оюун-Эрдэнэ ахална

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ахалж ажиллахаар болжээ.

 

Засгийн газрын өнөөдрийн /2019.02.20/ хуралдаанаар Хөгжлийн банканд хяналт, шалгалт оруулах тухай тогтоол баталсан бөгөөд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан гишүүдэд Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны мэргэжилтнүүдийг оруулсан байна.

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны хяналт, шалгалтын ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдээд “Засгийн газраас Хөгжлийн банкны хяналт шалгалтыг 30 хоногийн дотор гүйцэтгэж, 14 хоногийн дотор эхнийхээ үр дүнг танилцуулахыг үүрэг болгосон. Хөгжлийн банк хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх мөн татан төвлөрүүлсэн “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг дотоодын эх үүсвэр, гаргасан баталгаа, батлан даалтын ашиглалтын эргэн төлөлтийн нөхцөл ямар байгааг шалгана. Хөгжлийн банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болзошгүй эрсдэлийн талаар хийгээд бүтэц зохион байгуулалт оновчтой эсэхийг шалгана. Хөрөнгө оруулалтын үр өгөөж, иргэд байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ хэлэлцээр, гэрээг дүгнэсэн байдал зэргийг шалгах болно” гэсэн юм.

 

Өмнө нь Монголбанкнаас Хөгжлийн банканд шалгалт хийсэн боловч шаардагдах баримт бичгийг гаргаж өгөөгүй тул ийнхүү Засгийн газраас шалгалт хийх болсныг энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ сайд хэлж байлаа.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (81.82.22.43) 2019 оны 02 сарын 24

Mundag hun shuu ajild ni amjilt husie

0  |  0
Zochin (81.82.22.43) 2019 оны 02 сарын 24

Mundag hun shuu ajild ni amjilt husie

0  |  0
Зочин(202.179.27.144) 2019 оны 02 сарын 20

МАШ ЗӨВ.ЗӨВ ХҮНДЭЭ ИТГЭЖ БАЙГАА НЬ САЙН БАЙНА.ХИЙЖ ЧАДНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.АМЖИЛТ ХҮСЭЕ

0  |  0
Top