“Синхуа” агентлаг робот хөтлөгчтэй болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 27

Орчин үед янз бүрийн зориулалттай роботууд бий болж, хүмүүсийг орлох болсон. Роботууд одоо бүр хүний ажил мэргэжлийг ч “эзэмших” болжээ. Үүний нэгэн жишээ бол “Синхуа” агентлаг өнгөрсөн арваннэгдүгээр сард хиймэл оюун ухаант робот-нэвтрүүлэгчээр мэдээгээ уншуулахаар болсноо зарласан явдал билээ. Хятадын төрийн өмчит энэхүү мэдээллийн агентлаг нь анхны эрэгтэй хиймэл оюунт хөтлөгчийг танилцуулсан.

Тэгвэл “Синхуа” энэ удаад хиймэл оюунт эмэгтэй хөтлөгчөө танилцууллаа. Робот хөтлөгч бүсгүй ирэх гуравдугаар сараас улс төрийн тойм, мэдээ мэдээлэл хөтлөх аж.

Шин Шиаомэн гэж нэрлэсэн робот эмэгтэй хөтлөгч нь мэдээллийг бодит хүмүүсийн адил хүргэх чадвартай гэнэ. Хиймэл оюун ухаант робот хөтлөгч нарын амны хөдөлгөөнийг дижитал аргаар бий болгожээ.

Хятадын энэхүү шинэ технологийг буруутгах хүмүүс олон байгаа юм. Цахим орчинд иргэд “Бүх зүйлийг робот хийж гүйцэтгэж, одоо хүмүүс бид ямар ч хэрэггүй болж байна уу”, “Цаг үе хаашаа яваад байна вэ”, “Айж байна” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлсэн байв. Түүнчлэн Хятадын хиймэл оюун ухаант роботуудыг технологийн дэвшил, хөгжил цэцэглэлт гэж үзэж буй хүмүүс ч байна. Роботууд хүний үйл ажиллагааг хөнгөвчилж байгаа нь давуу талтайг хэлэх нэгэн ч байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top