Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Төрсөн эгчийгээ хөнөөж, гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор гал тавьсан этгээдийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Прокуророос сэжигтэн Д.Батхуяг, О.Энхбаяр нарт  Эрүүгийн хуулийн 10.1.2.2, 10.1.2.4, 10.1.2.5, 10.1.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хэргийг сануулбал, Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт гал гарч, 27 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг өнгөрсөн жил гарч байв. Уг хэргийн  шалгалтын явцад, амь хохирогч эмэгтэйн төрсөн дүү 20 настай Д.Батхуяг, түүний найз 21 настай О.Энхбаяр нар хувийн өс хонзонгийн сэдлээр хоолойг нь боож амь насыг нь хороогоод, гэмт хэргийнхээ ул мөрийг баллах зорилгоор гал тавьсан нь тогтоогдсон байдаг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.43.192) 2019 оны 03 сарын 03

ийм хүмүүсыг улсын хөрөнгөөр тэжээх хэрэггүй цааш харуул үгүй бол элбэгдоржтой цуг хорь

0  |  0
Зочин(85.240.34.98) 2019 оны 03 сарын 01

Zurgan deerees harval emegtei duu ni egchiigee hunuujee tiim uu,haa hamaagui zurag tavisan bol engiin huvtsastai emegtei ikh evgui baidald oroh ni dee.Argashaa harsan ch ..

0  |  0
зочин(202.170.68.38) 2019 оны 03 сарын 01

сэжгийн араатан..төрсөн эгчиинхээ аминд хүртэл өс хонзон гэж байж бдог юмуу

0  |  0
Top