Израилийн агаарын цэргийн хүчин Газын зурваст ХАМАС бүлэглэлийн дэд бүтэц рүү цохилт өгчээ. Энэ талаар агаарын хүчний “Twitter”-т мэдээлсэн байна. Израиль улс ийм аргаар Газын зурвасаас хөөргөсөн пуужин болон тэсрэх төхөөрөмжтэй агаарын бөмбөлөгийг эсэргүүцэж байгаа аж.
Газын зурвасаас Израилийг хорлон сүйтгэх зорилготой үйлдлүүд олон хийгдэж байгааг агаарын цэргийнхэн хэлжээ. “Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн” буюу ХАМАС бүлэглэл нь 1987 онд байгуулагдсан. 2006 онд Палестины хууль тогтоох байгууллагын сонгуульд ХАМАС бүлэглэл парламентын 132 суудлын 74-ийг нь авч, Газын зурвасыг хянах болжээ. Энэ бүлэглэл нь Израиль, Газын зурвасын нутаг дэвсгэрийг хамарсан улс байгуулахыг эрмэлздэг. Израиль улсыг хүлээн зөвшөөрдөггүй ХАМАС израильчуудын эсрэг халдлага үйлдэж, амиа золиослогчид нь олон удаа алан хядах ажиллагаа явуулсан учир террорист байгууллагад тооцогддог билээ.
Сэтгэгдэл ( 0 )