ОХУ-ын Уфа хотын Замын цагдаагийн газраас Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан баярын мэндчилгээ олон нийтийн сүлжээгээр цацжээ.
Мэндчилгээнд “Хаврын хамгийн сайхан баяр ойртож байна. Жинхэнэ эрчүүдийн мөрөөдөл бол “Эмэгтэй жолоочгүй зам” билээ. Гэхдээ тэдний энэ мөрөөдөл нь мөрөөдөл чигээрээ үлдэх болтугай. Эрчүүдээ хайртаа баярлуулах гээд яарч байсан ч замын хөдөлгөөний дүрэм битгий зөрчөөрэй” гэж бичээд, нэгэн бичлэг оруулжээ. Бичлэгт машин, унадаг дугуй, явган зорчигч нар маш хурдтайгаар, гэрлэн дохиогүй замаар явж байгаа ч ямар ч осолд орохгүй байгааг харуулна. Энэ нь эмэгтэй жолоочгүй бол зам ийм аюулгүй болно гэсэн наргиан гэнэ.
Уг нь баяр хүргэх гэсэн боловч маш олон гомдол ирсэн байна. Уфагийн Замын цагдаагийн газраас “Бид хэнийг ч гомдоохыг хүсээгүй. Энэ бичлэгийг бид хийгээгүй, сүлжээнээс авсан” гэж тайлбарлажээ.
Асуудал Төрийн Думын хэмжээнд очиж, депутат эмэгтэй Оксана Пушкина РИА агентлагт ярилцлага өгөхдөө “Маш тэнэг мэндчилгээ. Гомдолтой байна. Эмэгтэй жолооч нар харин ч илүү болгоомжтой явдаг. Эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр ч эмэгтэйчүүд илүү сайн жолооч гэдэг нь батлагдсан” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Yalgavarlahgui l bol tegsh bus baih n baigaliin huuliig zorchihgui