Украин улсын Үндсэн хуулийн шүүх албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжихтэй тэмцэх хуулиа хүчингүй болгосон нь тус улс цаашид авлигатай тэмцэх, ОУВС-аас тусламж авч чадах эсэх нь эргэлзээтэй боллоо.
Транспаренси Интернешнл-Украин дахь төлөөлөгчөөс дээрх шийдвэрийн үр дүнд багадаа 50 авлигын хэрэг хаагдахаар байгааг дурдлаа.
Уг хуулийг ОУВС-аас зээл авах нөхцөлийн дагуу 2015 онд баталж, тухайн ондоо 17.5 тэрбум ам.долларыг Украин улсын реформыг дэмжихээр олгож байжээ.
Харин ерөнхийлөгч Петр Порошенко авлигын эсрэг шинэ хуулийн төсөлд ажиллах албаны хүмүүст заавар, зөвлөгөө өгөх, парламентаар яаралтай батлуулах тал дээр анхаарахаа илэрхийлсэн байгаа бол энэхүү үйл явцтай зэрэгцэн зуу зуун тэмцэгчид тус улсын прокурорын ерөнхий газрын үүдэнд авлигыг эсэргүүцэн жагсжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Зүйтэй . П.Порошенко Одоо л үсрэнгүй хөгжлийн шатанд хүрэх нь байна.
Монголчуудын амьдрах газар байна