Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн бүх нэрийн сурах бичгийг www.mier.gov.mn цахим хуудсанд байршуулан багш, эцэг эх, сурагчдаас сурах бичгийн агуулга, арга зүй, хэл найруулгыг сайжруулах талаар санал авах ажил эхэллээ.
Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн хичээл, сургалтад нэмэлтээр ашиглаж буй хэвлэмэл сургалтын материалын нэр төрлийг тодорхойлох ажил хийж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 12 сургууль дээр Боловсролын хүрээлэнгийн ажлын хэсэг судалгаа зохион байгуулсны зэрэгцээ 21 аймаг, 9 дүүргийн 150 сургуулиас цахимаар мэдээлэл цуглуулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
сурах бичгийг хэвлэж тараахаас гадна цахим хэлбэрээр аймаг, нийслэлийн боловсролын газрын цахим хуудаст байршуулбал зохино.