Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу тус дүүрэгт байрлах нийт 55 нийтийн байранд энэ гуравдугаар сарын 1-ний өдрийн 20:00 цагаас 02:00 цагийн хооронд хяналт шалгалт явуулжээ. Шалгалтаар, БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах нийт 55 нийтийн байранд хяналт шалгалт хийхэд тус ихэнх байрууд төвлөрсөн шугаманд холбогдоогүй, зөөврийн устай, бие засах газар нь гаднаа, нүхэн жорлонтой зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн байрнуудад физик хэмжилт хийхэд өрөөнүүдийн температур 20-22 oC, чийглэг 30-40 градус байжээ.
Энэ шалгалтын дараа шалгалт хийх үеийн зурагтай холбоотойгоор иргэд багагүй шүүмж өрнүүлсэн юм. Хүмүүс "Айлын гэрт дайрч орлоо, дээрэнгүй хандлаа" гэсэн хандлагаар уг зурганд дүгнэлт хийсэн бол холбогдох байгууллагуудын зүгээс "Цахим сүлжээнд тавигдсан зураг иргэдэд ташаа ойлголт төрүүлсэн байна" гэлээ.
Тухайлбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын мэргэжилтэн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн нутагт байрлах нийтийн байруудад дээрх шалгалтыг хийгээгүй. Тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газраас Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран хяналтын ажлыг зохион байгуулсан" гэлээ.
Харин нийтийн байруудын нөхцөл байдлын талаар тэрбээр "Нийтийн байранд шалгалт хийх явцад архидан согтуурч, агсам тавьсан нөхцөл байдал угтсан. Хашаандаа 10 айл түрээслүүлдэг нийтийн байрны эзэн нь согтуу байсан. Өрөө түрээслэгч эмэгтэйт архидан согтуурсан, хүүхэд нь уйлж, өрөө нь хөглөрсөн байдалтай байсан. Энэ үед мэргэжлийн хяналтын улсын байцаагч ажиллаж таарсан" гэлээ.
Эдгээр нийтийн байруудад илэрсэн зөрчлийг холбогдох эзэнд нь танилцуулж, арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон ба мэргэжил, арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Газрын булааж авах зорилготой байсан виз. Маниусыг боддог төр засгийн ажилтан юу байх вэ
Tiim bailgvi de. Huuhdiin hajuud udur snunugvi arhi uudag humuusiig yah vee. Huuhdiig huchirhiilj bn snu de. Sogtuu uchraas hool und ch bhgvi huuhduud aigaad l suuj bga da.