БНАСАУ цөмийн зэвсгээс ангижрах амлалтаа биелүүлэх чин эрмэлзэлтэй байгаа бөгөөд АНУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Энэ тухай өнөөдөр /2019.03.12/ тус улсын мэдээллийн "Уриминжоккири" цахим хуудас “Цөмийн зэвсгээс бүрэн ангижрах нь бидний хатуу байр суурь” гарчиг бүхий нийтлэлд онцолжээ.
Шинэ эрин үеийн шаардлагад нийцсэн шинэ харилцааг хоёр улсын /АНУ, БНАСАУ/ хооронд тогтоох, Солонгосын хойгт тогтвортой энх тайван байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсгээс ангижрах хатуу байр суурийг баримталж байна гэж нийтлэлд онцлон тэмдэглэжээ. Энэ оны хоёрдугаар сарын сүүлээр Ханой хотноо болсон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтаар талууд харилцан үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх эрмэлзэлтэй буйгаа харилцан илэрхийлсэн тухай мөн дурдсан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар дээд хэмжээний уулзалтаас хойш анх удаа БНАСАУ-ын хэвлэлд тус улсын цөмийн зэвсгээс ангижрах талаар баримталж буй байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )