Байден цөмийн зэвсэглэлийн зардлыг бууруулахаар төлөвлөж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 25

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жозеф Байдены засаг захиргаа цөмийн хүчийг шинэчлэх хөтөлбөрийг эргэн харж, санхүүжилтийг бууруулах, Пентагоны стратеги дэх үүргийг нь багасгахаар төлөвлөж байна гэж “Wall Street Journal” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.

Байдены засаг захиргаа тив хоорондын шинэ баллистик пуужин хөгжүүлэх тухай Пентагоны шийдвэрийг эргэн харж болзошгүй гэж тус сонины эх сурвалж онцолжээ. Эл хөтөлбөрийн өртөг цэнэгт хошууг оролцуулан 100 тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдэж байна.

Цөмийн зэвсгийн үүргийг сулруулснаар энгийн зэвсэглэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардагдах гэнэ.

Жозеф Байдены сонгуульд байгуулсан ялалтыг сонгогчдын коллег 306 саналаар баталгаажуулсан бөгөөд ирэх нэгдүгээр сарын 6-нд Конгресс албан ёсоор батлах юм. Байдены тангараг өргөх ёслол ирэх оны нэгдүгээр сарын 20-нд болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top