Coca-Cola жилд гурван сая тонн хуванцар сав үйлдвэрлэдэг

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Coca-Cola жилд гурван сая тонн хуванцар сав буюу минутанд 200 мянган ширхэг хуванцар сав үйлдвэрлэдэг гэдгээ анх удаа хүлээн зөвшөөрчээ.

 

Гурван сая тонныг 500 мл хуванцар саваар илэрхийлбэл нийт 108 тэрбум савтай тэнцэх бөгөөд энэ нь дэлхийн 500 мл хуванцар савны нийт үйлдвэрлэлийн тавны нэгтэй тэнцэж байна. Дэлхий дээр жилд 500 тэрбум 500 мл хуванцар сав үйлдвэрлэгдэж байна.

 

Эллен Макартур сангаас хуванцар хог хаягдлын эсрэг аяны хүрээнд Mars, Nestlе, Danone, Coca-Cola зэрэг 31 компани жилд нийт найман тонн хуванцар сав, баглаа боодол үйлдвэрлэгдэг болох нь тодорхой болжээ. Энэхүү аянд нэгдсэн 150 компанийн ихэнх нь олон нийтэд энэ талаарх мэдээллээ дэлгэхээс татгалзаад байгаа юм.

 

Элен Макартур сангаас өнөөдөр /2019.03.14/ хэвлүүлсэн тайланд дурдсанаар, эл мэдээлэл анх удаа олон нийтэд ил болж байгаа бөгөөд энэ нь хуванцар сав, баглаа боодлын талаарх мэдээллийг ил тод болгоход чухал алхам боллоо гэж тус сангийнхан үзэж байна.

 

Coca-Cola  компаниас гадна, Nestlе 1.7 сая тонн, Unilever 610 мянган тн, Danone 750 мянган тонн хуванцар сав, баглаа боодол үйлдвэрлэдэгээ хүлээн зөвшөөрч, мэдээллээ ил тод болгожээ. Эллен Макартур сангаас явуулж буй аянд хуванцар түүхий эд үйлдвэрлэдэг компаниудаас зөвхөн Indorama”, “Borealis” нэгдсэн бөгөөд иргэний агаарын тээврийн компаниуд, хүнс, хоолны сүлжээ, зочид буудлуудаас нэг нь ч хуванцар хог хаягдлыг бууруулах аянд нэгдээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top