Нарны гэрэл хуванцрыг тооцоолсноос арав дахин хурдан задалжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

АНУ-ын эрдэмтэд полистирол хуванцар байгаль орчинд нэг мянган жилийн хугацаанд задардаг гэсэн хэвлэл болон төрийн агентлагуудын мэдээллийг үгүйсгэжээ.

Полистиролыг нэг удаагийн аяга, халбага сэрээ, уут, дулаан тусгаарлагч хавтан зэрэг барилгын материал хийдэг гол түүхий эд юм. Хэдийгээр полистирол нь хүний эрүүл мэндэд хоргүй ч байгальд удаан задардаг учир байгаль хамгаалагчид байгаль орчныг бохирдуулагч хэмээн үзэж, дэлхий нийтээр татгалзаж эхэлсэн. Тэгвэл, Вудс-Хоулын Далай судлалын хүрээлэн, Массачусетсын технологийн дээд сургуулийн эрдэмтэд таван төрлийн хуванцрыг нарны гэрэл болон усны нөлөөлөлд оруулах туршилт хийжээ.

Хуванцар бүрийг усаар дүүргэсэн саванд хийж, экваторын бүс орчмын нарны гэрлээс гурав дахин хурц гэрэлтдэг ксенон чийдэн тусгасан байна. Дараа нь гэрлийн нөлөөлөл дор эдгээр хуванцраас ялгарсан янз бүрийн бодисыг шинжилж үзжээ. Полистирол нь нүүрсхүчлийн хий болон бусад бодисын нөлөөнд хэсэгчлэн задарсан аж. Бусад ямар бодис болохыг эрдэмтэд тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ НҮБ-ын илтгэлд дурддагчлан хуванцар нэг мянган жил бус харин хэдэн арав, зуун жилийн хугацаанд задардаг болохыг тогтоосон байна.

Хуванцар задрах явцад хуванцрын өнгө, уян хатан чанар болон бусад шинж чанарт нөлөөлдөг орц тодорхой үүрэг гүйцэтгэдэг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top