Монголын төрд өндөр албан тушаалыг ээлжлэн хашсаар өнөөдрийг хүрсэн Д.Сугарын нэрийг сайн болоод муугаар сонсоогүй хүн үгүй биз. Хамгийн сүүлд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа дуусган өнгөрсөн оны тавдугаар сард уг үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч тэрбээр өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.
Түүний нэр холбогдсон авлига, албан тушаалын хэргүүдийн дуулиан арваад жилийн өмнөөс ар, араасаа босч байсныг санаж буй хүмүүсийн хувьд “хуулийн байгууллагад шалгагдаж байгаа” гэх мэдээлэл гайхахаар, цочирдохоор зүйл биш болжээ. Тэрбээр гэм буруутай эсэх нь тусдаа асуудал. Харин олон жил үргэлжилсэн хэл ам, хуулийн байгууллага хараа хяналт түүний гэр бүлийн гишүүд, үр хүүхдүүдэд нь хүндээр тусч, гадаадад суурьших сонголт руу түлхсэн бололтой. Тодруулбал, түүний охин С.Одонгоо НҮБ-ын Монгол дахь төсөл хөтөлбөрийн байгууллагад ажиллаж байсан карьерээ орхиж, нөхөр гэр бүлийн хамт хоёрдугаар сарын 20-ны өдөр Европ руу явсан гэх мэдээлэл байгаа юм. Түүний нөхөр Б.Баясгалан “Шунхлай” группийн охин компанид захирлын алба хашиж байсан ч ийнхүү гадагшаа гарчээ. Тус гэр бүл өмч хөрөнгөө хөдөлгөөнд оруулсныг бодоход урт хугацаагаар явж буй бололтой. Гэхдээ хүргэн Б.Баясгалан өдгөө Сингапурт компани, хөрөнгийн бичиг баримтыг зохицуулах ажилтай яваа гэх мэдээлэл ч байна. Мөнхүү түүний бага охин нь Австралид ажиллаж, амьдраад удаж байгаа. Энэ мэт мэдээллээс харвал, С.Сугар үүсээд байгаа нөхцөл байдал, холбогдох олон баримтаас үүдэн гэр бүл үр хүүхдүүдийн хамтаар гадагшаа дайжиж байгаа нь үнэн бололтой.
Сэлэнгэ аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хэлтсийн даргаар ажлынхаа гарааг эхлүүлсэн цагаас хойш Засгийн газрын түвшинд Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, ТӨХ-ны дарга, ҮХЦ-ийн гишүүн гээд төрийн өндөр дээд албан тушаалд 40 шахам жил ажилласан Д.Сугар сүүлийн жилүүдэд төдийгүй урьд өмнө ч авлигын шинжтэй асуудлуудад нэр холбогдсон ч нотлогдсон нь үгүй. Нэг үгээр бол ямарваа ял зэмлэл үүрч байсангүй. Түүнийг хэд хэдэн дуулиант хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгах хүсэлт гаргаж байсан ч эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас шалгалтын ажиллагаа удааширч, зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Ингээд түүний нэр холбогдож байсан дуулиануудаас баримт түшин эргэн сөхье.
“ЭРДЭНЭТ”-ИЙН 51 ХУВИЙГ БАРЬЦААЛАХАД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ХЭРЭГ
“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр “Жаст”-ын Ш.Батхүү нарын таван хүнийг яллагдагчаар татан АТГ-аас шалгаж байгаа билээ. Хэргийн шалгалтын явцад тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугарыг тус үйлдвэрийг барьцаанд тавихыг зөвшөөрч гарын үсэг зурсан байж болзошгүй гэх үндэслэлээр өнгөрөгч 2018 оны зургаадугаар сард АТГ-аас дуудан байцаалт авсан байдаг. Тэгвэл Ш.Батхүү, Д.Сугар нарт холбогдох дээрх хэргийн шалгалтын ажиллагаа дуусч, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн талаар АТГ-аас 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр мэдээлсэн юм. “Стандарт” банктай холбоотой зээлийн маргаан өдгөө ч олон улсын Арбитрын шүүхээр эцэслэгдээгүй байгаа үүнд тэрбээр холбоотой гэдгийг нотолж байна.
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ГАН БӨМБӨЛӨГ ШАХСАН ХЭРЭГ ЗАМХАРЛАА
2011 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан Т.Ганболдыг АТГ-аас шалгаж, улмаар 2012 оны нэгдүгээр сард цагдан хорих үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар голлох үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй хэмээн АТГ-аас тайлбар авч байжээ. Тодруулбал, Д.Сугар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байхдаа “Эрдэнэт” үйлдвэртэй 2008 оны 11 дүгээр сарын 15-нд ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулахдаа эдийн засгийн эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байна. Тухайн үед төрийн өмчит хоёр үйлдвэрийн худалдааг хооронд нь зуучилсан Д.Сугар эдийн засгийн хямралыг туулахын тулд ган бөмбөлгөө “Эрдэнэт” үйлдвэр рүү шууд нийлүүлэх боломжтой гэж үзээд гэрээ байгуулсан аж. Гэвч Д.Сугар гэрээгээ зөрчиж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс гарсан ган бөмбөлгийг Хонгконгийн “Стандарт металлс лимитэд” компаниар дамжуулж “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж, төрийн өмчит компанийг гурван сая ам.долларын алдагдалд оруулсан гэдэг. Үүнтэй холбоотойгоор Д.Сугарт Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаж байсан ч энэ хэрэг замхарсан.
МИАТ-ИЙН МӨНГӨ УГААСАН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ
АНУ-д гарсан террорист халдлагын дараа дэлхийн улс орнуудын авиа компаниуд дайны эрсдлийн хураамж авч эхэлсэн. Энэ жишгийн дагуу МИАТ компани 2001 оны аравдугаар сарын 15-наас эхлэн зорчигч тус бүрийн тийзний үнэ дээр таван ам.доллар нэмж татвар авдаг болсон. Энэхүү татварыг 2012 он хүртэл тасралтгүй авч байсан бөгөөд 12 жилийн турш хуримтлагдсан 700 сая ам.доллар юунд зарцуулагдаж байсан нь тодорхойгүй байсан учир хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Улмаар 2013 оны нэгдүгээр сард МИАТ-ын захирал асан Ц.Орхон, “Монголиан Эйрлайнс” компанийн захирал Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, ТӨХ-нд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, мөн түүний төрсөн дүү Б.Мандахбаяр нарын есөн хүнийг шалгаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Тухайн үед Д.Сугар ТӨХ-ны даргаар ажиллаж байсан ба тэдний энэ үйлдлийг огт мэдээгүй хэмээн тайлбарласан ч шалгалтын явцад түүнтэй холбоотой шинэ баримтууд гарч ирсэн. Тухайлбал, мөрдөн байцаалтын явцад мөнгө угаахаар хуурамчаар байгуулсан гэх “Вест вельф” компаниас гадна “MAT инвестмэнт” гэх ББСБ байгуулсан нь тодорхой болсон аж. Түүгээр нь ТӨХ-ны дарга асан Д.Сугар найман удаа тэрбумаас дээш төгрөгийн гүйлгээ хийсэн нь тогтоогдсон ч хуулийнханд түүнийг шалгах боломж олдоогүй юм. Учир нь Д.Сугар 2012 онд буюу хэргийг шалгаж эхэлмэгц буюу ТӨХ-ны даргын албан тушаалаа өгч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон юм. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн тавдугаар зүйлд “Цэцийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” гэж заасан байдаг. Тиймээс Прокурорын газраас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг хоёр ч удаа ҮХЦ-д хүргүүлсэн боловч татгалзсан хариу өгсөн учраас шалгаж чадаагүй. Мөнхүү тухайн хэрэгт холбогдуулан дээрх нөхдийг ялласан ч эргээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Д.СУГАРЫГ АТГ-ААС ШАЛГАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН Ч ЦЭЦ ХАМГААЛЖ ҮЛДЭВ
ТӨХ-оос Үндсэн хуулийн Цэцэд очсон Д.Сугар 2013 оны хөрөнгө орлогоо нуун дарагдуулж, буруу мэдүүлсэн хэмээн АТГ-аас Цэцэд албан бичиг хүргүүлэв. Улмаар тухайн үеийн Цэцийн дарга Ж.Амарсанаа, түүнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ бичихдээ хайхрамжгүй хандсан, хөрөнгө орлогын өөрчлөлтөө бүрэн гүйцэд мэдүүлээгүй алдаа дутагдал гаргасан гэж үзэн гурван сарын цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байв.
Д.СУГАРЫН НУУСАН ХӨРӨНГӨ ИЛ БОЛЛОО
АТГ-аас түүний нуун дарагдуулсан гэх хөрөнгө орлогыг шалгаж гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгө, томоохон хэмжээний зээл, хөрөнгө зэргээ мэдүүлээгүй гэдгийг тогтоосон. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 1З дугаар хороо, “Алтантэвш” хороололд байрлах 30 м2 талбайтай хувийн сууц, “Транс Трейд”, “Би Би Эс Би” ББСБ дахь нэг тэрбум төгрөгийн хадгаламж, олон улсын үнэт цаасны биржээс худалдаж авсан 290 сая төгрөгийн хувьцаа, Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд (2008 онд) 48 сая иенийн үнэ бүхий орон сууц, Хонконгийн “Эйч Эс Би Си” банкин дахь оффшор данс (уг данснаас иргэн О.Тамирын дансанд 2007 оны долдугаар сарын 16-нд 199.941 доллар, мөн оны наймдугаар сарын 10-нд 116.956 ам доллар тус тус шилжүүлж байжээ), мөн БНСУ-ын Чэжү арал дахь “РАӨН” хотхоны 101/701 тоот орон сууц зэргээ мэдүүлээгүй ажээ. Ийнхүү Д.Сугарыг их хэмжээний хөрөнгөө нуун дарагдуулсан, орлогынхоо өөрчлөлтүүдийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хэмээн АТГ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хүргүүлж, УИХ-д хандаж байжээ. Дээрх хүсэлтийг УИХ Байнгын хороогоор авч хэлэлцээд МАН-ын зүгээс дотроо шалгаж эцэслэсний дараа хэлэлцэхээр хойшлуулсан бол ҮХЦ-ээс түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байдаг.
Д.СУГАР НУУСАН ХӨРӨНГӨӨ ИЙН ТАЙЛБАРЛАЖЭЭ
1. Улсын бүртгэлийн Ү-220415134 дүгээрт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн XIII хороо, “Алтантэвш” хороололд байрлах 30 ам метр талбайтай хувийн сууц.
Тайлбар: “Алтантэвш” хороолол дахь 372 ам.метр талбайтай хувийн орон сууцны хамт 2003 онд барьсан манаачийн байр. Энэ барилгыг өөрийн хувийн орон сууцны хамт гэж үзээд мэдүүлээгүй. 2003 онд 70 сая төгрөгийн зээл аваад манаачийн байр, хашаа зэргийг барьсан.
Тайлбар: “Транс Трейд Би Би Эс Би” ББСБ-аас зээл авч байсан. Гэхдээ тэр хэдэн төгрөгийн зээлийг ямар зориулалтаар авч байснаа санахгүй байна. Би тэр ББСБ-аас мөнгө хэрэг болсон үед зээл авдаг. Түр зээлээд буцаагаад өгсөн учраас хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй. “Транс Трейд БИ Би Эс Би” ББСБ-аас олгож байгаа зээлд би хүү төлдөггүй. Миний нэг тэрбум төгрөгийг хадгалж байгаа. Ч.Хоролсүрэн гэдэг хүн дээрх ББСБ-тай холбоотой байдаг. Тэр хүнээс би шаардлагатай үедээ хэлээд мөнгө авдаг. Тэр хүн мөнгийг хаанаас авдгийг мэдэхгүй.
Тайлбар: Би тэр ТББ-ын талаар санахгүй байна. Тус төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй учраас мэдэхгүй.
Тайлбар: Эдгээр хувьцаат компаниудын хувьцааг худалдаж авсан. Одоо нэр нь өөрчлөгдөөд “Ай даблью Эн” ХК (Айвенхоу майнз) Turquis Hills”, “Даблью даблью” ХХК нь “Wins Way” нэртэй болсон. Эдгээр компанийн хувьцаанаас нийт 290 сая төгрөгийн хувьцааг Олон улсын үнэт цаасны биржээс худалдаж авсан хэмээн тус тус мэдүүлсэн байдаг.
Д.СУГАРЫН ХҮҮ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ЯЛЛАГДСАН Ч ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД БАГТАВ
Дүүргийн эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүх хар тамхи хэрэглэсэн гэх 12 хүнд холбогдох хэргийг 2015 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр хэлэлцэж байв. Энэ хэрэгт Д.Сугарын хүү С.Цог холбогдон шалгагдаж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг үйлдэлд буруутай хэмээн үзэж, хоёр жилийн хорих ялаар шийтгэгджээ. С.Цог нь дахин 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр дахин хэрэгт холбогдсон юм. Ингэхдээ өмнө нь хамт хоригдож байсан Б.Энхтайван нартай хамт айс буюу мөс биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулагдсан байдаг. Гэвч шалгалтын явцад хэргийн газраас олдсон хар тамхи нь С.Цогийнх бус Б.Энхтайваны биеэс илэрсэн хэмээн хэргийг хаасан байдаг.
“ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙГ ТӨРД АВАХ НЬ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ХЭМЭЭН ТАНИЛЦУУЛАВ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцааг хувийн хэвшлийн компаниас төрд шилжүүлэн авах тухай УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг 2018 оны гуравдугаар сард Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэхэд Д.Сугар илтгэгч гишүүнээр ажиллав. Тэрбээр ийнхүү илтгэхдээ “Монголын зэс корпораци” Эрдэнтийн 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэх үндэслэлгүй байна” хэмээсэн юм. Д.Сугар нь ҮХЦ-ийн гишүүнээс бүрэн эрхийн хугацаа нь дууссан, Цэцийн гишүүн улирал томилогдох боломжгүй хууль зүйн үндэслэлээр 2018 оны тавдугаар 20-ны өдөр чөлөөлөгдсөн юм.
Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой.
Сэтгэгдэл ( 77 )
Эрдэнэтийн 49%ийн луйврыг зогсооход үүрэг гшйцэтгэсэн бна шүү дээ. Энэ бол сайн үйл. Одоогийн цэц Оюутолгойн луйварчлыг суллан тавилаа
Зальтай хулгайч нуусан хөрөнгынхөө араас зулбадсуудаа явуулааад Бадамжунай шиг 469 өөр гарлаа гэж зарлуулаад олон шинэ барилгуудын подвол хонгилд виски *** зөөлгөөд хэвчих байлгүй муруй хулгайч хаа холдов гэж ....
Сугарыг баривчлан хөрөнгийг нь хураагаад шоронд
ХҮН ИТГЭХИЙН АРГАГҮЙ ГЭНЭТ ТӨРӨЛ АРИЛЖСАНДАА. ОГЦОМ ГЭНЭТ БАЯЖААД АЙМААР СЭЖИГЧ ХАРТАЙ ХЯЛАМ ГӨЛӨМ ХИЙСЭН ХАРЦТАЙ БОЛООД ЯВЧИХСАН.
Энэ хулгайч хошногыг гэр бүлээр нь баричил авчираач
ЗУГТААД ХАА ХОЛДДОГ ЮМ БЭ. ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ ДЭЛХИЙН АЛЬ Ч ОРНЫ АВИЛАГЧИЙГ ДЭЛХИЙН ХААНААС Ч БАРЬЖ ӨГЧ ЧАДНА. ЕРДӨӨ 5 ЖИЛИЙН ӨМНӨ ИЙМ БОЛОМЖ БАЙХГҮЙ БАЙСАН ГЭЖ БГАА . ЗУГТСАН УЛСУУД МӨНГӨГҮЙГЭЭР ХААШАА Ч ЯВЖ ЧАДАХГҮЙ ТЭР ИХ $ ҮҮРЭЭД ЯВНА ГЭЖ БАЙХГҮЙ ЗААВАЛ АЛЬ НЭГ БАНКААР ДАМЖУУЛНА ТЭГЭЭД БАРИГДАНА.
МОНГОЛООС ЯВЖЭЭ ГЭЖ БИШ ГАДААДАД ТАРВАЛЗАЖ БАЙНА ГЭЖ ГАРЧГАА ӨГӨХ ЁСТОЙ. ЖИРИЙН АРДЫН ХҮҮХДҮҮД АМЕРИК АВСТРАЛИ АНГЛИАР ЗУГААЛЖ ТАРВАЛЗААД БАЙДАГГҮЙ ЮМ ДАА.
evropiin ali hotod ochij baigaa yum bol???? ulsiin .hotiin ner ????? . angilruu dvrbej baij magadgvi . angil evropiin holboonoos garch baigaa g ashiglaj .
evropiin ali hotod ochij baigaa yum bol???? ulsiin .hotiin ner ????? . angilruu dvrbej baij magadgvi . angil evropiin holboonoos garch baigaa g ashiglaj .
iim bizad nar turd mash olon baigaa niigem yagaad ingej buzartaad baina gevel turuus exleltei ter avliga xeeli xaxuuliig bur teglex xeregtei
долоон үеээрээ монголд дахин бүү ирээрээ хулгайч гэр бүл
zonog ovgoniig gadnii noloogui nuxaach
Opshoroo idheer yavtgaaj dee
herengee zubchuulj bn huuhduudee ehleed ybuulj araas n eeree... nuugdmal herenge ihtei hun
ЯМАР Ч БИЗЕС БАЙХГУЙ ТОРИЙН ЧУХАЛ АЛБАНД АЖИЛЛАЖ ХЭЭЛ ХАХУУЛЬ ХУЛГАЙГААР БАЯЖСАН СУГАР МЭТИЙН ПИЗДАНУУДЫГ ХАЙЦААЛАЖ БГА НЬ МОНГОЛЫН ТОР БУРЭН ЯЛЗАРЧ ДЭЭД УДИРДЛАГУУД ХУУЛИЙН БГУУЛГЫН ДАРГА НАР ХЭЭЛ ХАХУУЛЬД ИДЭГДЭЖ БИЕ БИЕНЭЭ ЯАЖ ЧАДАХГУЙ БАЙГААГЫН ШИНЖ . АРГАГУЙ ШТЭЭ БАТТУЛГА Ч ХУЛГАЙЧ ХУРЭЛСУХ Ч ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧ НАР Л МОНГОЛООР ДУУРЭН БНА ДАА. ТЭХЭЭР ЯАХ ЮМ БЭ ? ЦЭРГИЙНХЭН Л ГАРТАА АВАХ ЕСТОЙ. УЛС ОРНЫГ ОЮУТАНУУД ЭХЛЭЖ ТЭРГУУЛЭН ХОДОЛДОГ. ЦЭРГИЙНХЭН ЖУРМАНД НЬ ОРУУЛДАГ.
baaxan mungu tug abaad l nasan turshaa idex xooloo Mongoloos gargyylaad yabj bgaa biz dee. Engiin mongol xymyys shig xuurxii bairaa tyreesleed ochood xeden tug xiigeed ergeed ger oron ruugaa yabuuldag. Xarin enii xyyxdyyd shulaach ezgiinxee buyanaar mongooor byx yumaa xanguulaad gadaadad yabj bgaa. Eniigee xymyyseer urubduulex geed bgaa yum uu? Eswel udaxgyi xylgailj absan yumaa xuraalgaj magadgyi gej aigaad abaad yabj bgaa yum uu? Daldar..daldar.
Тэр хурлыг нь гарын үсгээ зурж 51%-г хужаад алдах нөхцлийг бүрдүүлсэн сугар өөрөө үндсэн хуулиыг цэцээс томилогдож засаг хууль зөрчөөгүй гэж 51%- г ха гаалж байгаамдаа. Ийм илт ашиг сониохлын зөрчилтэй хүнийг томиолж бдаг да пуу шүү. Цэцийн энэ шийд бол жинхэнэ худлаа хүчингүй шийдвэр
Тал цус харвасан мөртлөө л албан тушаалд томилогдоод байгаа хүн дээ ТӨХ - нд байхдаа их юм идсэн хөрөнгийг нь хураа
Наад хулгайчаа дүүжлүүр дээр чирээд ир.
Хулгайч нар угаасаа зугтдаг баригдчихвал яанаа гээд амь тэмцэж бүтэн нойртой хонодоггүйл байлгүй дээ
Бүх хөрөнгийг хураагаад буудчихмаар юм бна дөө
наад нөхрийн чинь хөрөнгийг хурааж дүүжлүүр дээр авч ирэх ёстой шүү.
Юу хүлээгээд байдгийн ард түмэн шудрага шүүгч шүүдээ барьж хориод тэр гадаадаар байгаа хөрөнгийг нь орлогодоо аваач
Одоо энэ муруй хулгайчид Монголоос гарч явах л дутуу.
Сугардаг Сугар гэж дуулсан уу, бүх хэргээс мултарсан даа п...
ийм новшнууд гэр бүлийн хамт хичнээн мянган ард иргэд, хүүхдүүдийн боломжыг хулгайлж идэж ууж зугаалж цэнгэсэн бэ гэж бодхоор насаар нь хориод, бүх хөрөнгийг нь хураасан ч багадана
Indigo huuhed aavuudiin hariltsaanaas todordog
Оюунэрдэнэ оргуулж байгаа юм бишүү Эрдэнэтэд онцгой байдал тогтоолоо 49 хувийханыг баривчиллаа гэж олон нийтийн анхааралыг өөр зүгт хандуулж байгаад оргуулж байна одоо Оюунэрдэнэ гэж урвагчийг араас нь явуулж олж ирүүл
Буудаад буудаад л явчих хэрэгтэй бн даа
Залуухан охин дагуулаад Тэрэлжийн амралтаар зугаалаад зугаа цэнгэл, эд херенгенд толгой нь эргэчихсэн энэ амьдрал нь хожим гэр бvл vр хvvхдэдээ эх ороноосоо дvрвэхэд хvргэсэн том нvгэл болжээ. Насны бегсенд ямар сайн байхав. ХVМVVСЭЭ УХААНТАЙ АМЬДАРЬЯ! ! !
ХАМТ АЖИЛЛАЖ Л БАЙЛАА. НАМ ДАГААД Л ГЭНЭТ БАЯЖААД Л НИСДЭГ ТЭРЭГ ХӨЛӨГЛӨӨД Л АЛГА БОЛСОНДОО...
Төрд шургалсан хулгайчдын БАГШ, загалмайлсан ЭЦЭГ нь
энэ сохор хулгайчыг үтэр түргэн шоронд явуулуул яасийн бэ????
sain hulgailsan baina geed hulgaich ek ni shagnaj baigaa yum uu
шуналдаа захирагдсан мөнгөний өт хорхойнууд зайлж л байг тэр чигтээ тонилоорой өтөлсөн хойноо ясаа тавих гэж ирнэ биз
Манай нутгаас ажил амьдлалынхаа гарааг эхлүүлж бсан хүн чанарын хувьд дажгүй хүн байсан юу гээч болоод бна даа хө гарал нь Өвөрхангай , гэргий нь манай унаган нутгийн сайн хүний үр удам юмсан
Cag n bolj dee,! Uiliin uree gej ...aimaar
Их хүн чанар сайтай сайн удирдагч дарга хүн шүү олон түмэн мэдэхгүй их шуурах юмдаа.
пайз нэр дугаар зүүх ёстой ийм бузар хулгайчийн энгэрт одон тэмдэг зүүгээд зогсож байдаг ойгүй тэнэг ерөнхийлөгчтэй л улс юм даа бид
Эцгийг нь бариад хийчихгүй юү Хүүхдүүд нь дайжаад хайчдаг юм. Тэгээд улс алдсан мөнгөө олж авахгүй юу Сугарын толгой муу юманд сайн ажилдаг өөр юманд өвчин ярьдаг ТОЛГОЙ
Ulmaar ugsen huivaldaj horongoo gadagsh shiljuulen ulmaar Mongoloos ger buleeree daijin gadaad ruu zugataj bgaa ni lavtai. Tegeheer ene huniig ulsiin hileer gargahiig ni horigloj, ur huuhdiig ni duudah heregtei. Ochnoon Mongoliin ur huuhduud honogiin hoolgui, zarim arai yadan argatsaaj, zarim hodolmorloson ch sariinhaa hoolnii heregtseend hurehtei uguitei zutgej baihad, tsoon heden Sugar met noxduud, tednii ur huuhed ulsaas luivardsan mongoor gadaadad zugaalj, tansaglaj bgaa ni bidnii zorison Ardchilal nogoo humuunleg niigem geech ni uu. Bish shuu dee. Horongiig ni huraaj ulsiin orlogo bolgo.
Ene huntei holbootoi gemt hergiin shinjtei olon olon materialuud hevlegdej l bdag, garch l bdag. Gelee geed notlogdood baridaad shuuhees yal onooson neg ch zuil alga. Esvel ene hun uneheer ter MANAN bulgeleliin neg, esvel shudarga tsarailsan toriin albiig ashiglan bayajsan nohor l bolj taaraad bna. Gadaad dahi olon bairuud, BBSB-iin terbum togrogiin hadgalamj geed l ochnoon olon horongiig ter shudarga hodolmorooroo bii bolgoogui ni lavtai. Ur huuhed ni medehgui baih undeslelgui, harin ch esregeeer aaviinhaa hulgain argaar ulsaas luivardsan horongiig gadaadad ul hodloh horongo bolson bish uu
Сайн сайхан л яваа хүүхдүүдтэй юм
Үнэн шударгар шүүгээд хэдэн мянган хүнд ажлын байр гаргаачээ.
хүүхдүүд нь хулгайн мөнгийг нь гадны банкуудад хийж мөрөө баллах гэж гараа байлгүй.өөр яав л гэж...аавынхаа хумсалж хулгайлж олсон мөнгөөр тансаглаж туйлж өссөн хүүхдүүд нь яг аав шигээ хүмүүс болно гэдэг нь ойлгомжтой..
БИ САЙН МЭДНЭ........ МАШ ОЛОН МУУХАЙ ХЭРЭГТ ОРОЛЦСОН ХҮН МӨНӨӨСӨӨ МӨН. БАРЬЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ , ҮҮНИЙ ТУЛД АТГ, ПРОКУРОР, ШҮҮХИЙН ДАРГА НАРЫГ СОЛИХ ЁСТОЙ. ҮГҮЙ БОЛ ЧАДАХГҮЙ ДЭЭ..................АМЖИЛТ-ЗГ, УИХ-Д
Хаан банкыг үнэгүй шахуу хувьчилсан циркыг асад үнэгүй өгсөн
ene novshnuudiig yamar ih uzen yadaj bainaa................ta nar shangaa hurtnee.........
Дараагийн хүмүүс ч явж байгаа даа, социализм байгуулагчид ч хүүхдүүдээ гадаадад гаргачихсан шүү дээ
TER HEDEN HUUHEDUUD NI HULGAIN MUNGII NI UGAAJ BAIHGUYU
МОНГОЛООС АВАХ ЮМАА АВЧ ХАГАРТЛАА БАЯЖСАН.ОДОО ШОРОН ХҮЛЭЭЖ СУУХ УУ?
Burhani melmiin omno bugd nutsgen il ajee. itgej yavsan tusheed, toriin aoban haagchid maani iim baina . unen yalah boltugai.
Эртхэн гарч явсан нь дээр. Гэхдээ төрж өссөн эх нутагтаа байх аз дутна гэдэг нэн харамсалтай. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг үг байдаг л юм.
Hulgaichid hulgain munguu avaad garchdee hool boloh baigaa iim yumnuyd ergej ireh nuurgui ej orongui bolj baigaam
Монгол даяар хар мөрөө үлдээсэн урвагч хулгайч луйварчин
Mongolin ard tumnii khorongoos kheden ueer ideed barakhgui yum khulgai8lsan luivarchid argagui ee
Алдартай хулгайч аавын хүүхдүүд монголд амьдрах нүүргүй,хулгайн хөрөнгөө хамгаалах аргагүй болсон учраас гадагш дүрвэхгүй хаачихав.Сугар боломж гарвал мөн гадагш зугтаахад бэлэн байгаа нь тодорхой.
WTF (Айвенхоу майнз) Turquis Hills хувьцаа гэнэ үү?
сугарын талаар сайн юм нэг ч сонсоогүй л юм байна.монгол төр, монгол улсад сайн юм юу хийсэн юм мэдэхгүй ,хулгай луйвар шуларга бус үйлдэл , луйварын хуйвалдаан,худал хуурмагаар л дүүрэн байсан . Гэр бүлээрээ бүгдээрээ гадаад руу зулбах нь тодорхой байсан
Сугар угийн аймаар авилгач даа. Үхвэл таарна.
хаанаас ч шууд олчихгүй материал байна даа. 49 хувийг төрд буцааж авч болно гэсэн цэцийн шийдвэр гаргахад хүчин зүтгэсэн гэж эрдэнэтийг авсан нөхөд зууж дээ.
Шүүх, прокурор, цагдаа, яамд, нийслэл гм төрийн бүх шатанд үүрлэсэн Миеэ, Жунай, Хүзүүгүй хүн нарын гар хөлүүдийг зайлуулаагүй цагт монголд шударга ёс тогтоно гэж мөрөөдөөд ч хэрэггүй.
hereg algaa 20 and manangaas 1 ch hoshnogo bitgii garga ter tcagtl edniig shalgah bolomjtoi boloh yum bn
УИХ-д 4-жил суугаад дараа нь Төрйн өичтйн хороон дарга болсон .Гэнэт яаж ингэж баяжиж болдгийг монголын хуулийн бга бол тогтоож хэзээч чадахгүй, хүсэхгүй. Анх сонгуульд өрсөлдөж байхдаа ганц саарал дээлтэй жанжин малгайтай Төрийн нарийн бичгийн дарга гуншинтай залуу Өвөрхангайд 24-р тойрогт дэвшиж гишүүн болж төрөөс төрсөн тэрбумтан болж байлаа гэж,,,
Tur zasag uchirii n olno biz!!
Dolir pizda tangarag orgochihood humsalsaar humsalsaar hulgaich Bolov oo tyyhend har mortei ajil unagaasan idsen uusan nyyr hiih gazargyi bolov
Хүн шиг амьдарч үзээд нохой шиг тэнэж үхэх нь дээ. Гэнэт идвэл гэдсэнд цөвтэй, Гэнэт баяжвал насанд цөвтэй гэж. Бүх хжлгайч хүмүүс, тэдний үр хүүхдийг ийм л зам хүлэнж байгаа. Гадаадад очоод хүүхдүүд нь тэдний удам тэр орны хамгийн адгийн цагаач хүмүүс болж амьдарна. Ирээдүйд цус нь холилдсоор удам нь тасрах нягууртай болой.
өөрөө өөрийнхөө ТОЛГОЙГ тасдах юм яриад байсан шүү дээ одоо яах бол
хэдэн зуун сая тэрбумаар нь идчихээд юунд хэргэлсэнээ сандаггүй гэж арай арай ингэж л бидний мѳнгийг гарын салаагаараа юу ч болоогүй юм шиг урсагдаг ходоод нь цадсанч хоншоор нь цадаггүй бирдүүд бидний толгойн дээр мѳн ч сайн садайлж дээ салахын арагүй!!!!!!
Turd tseverlegee hiih heregtei bgam. Ene metiin huvalznuudiig shuud tsaazaar avah heregtei
Өвөрхангайд буй буудал, жуулчины бааз, Өлзийт, Налайхад буй жүчээ адуу малаа яах юм бол. Чэжүд буй байр, токиод бжй орон сууцаа яах бол
Нэг их том чухал царай гаргачихаад цаанаа санаагаа нуусан хулгайч луйварчин,хүмүүсийг яаж хүүхэлдэй болгож,хэний гараар могой барьж,ямар хөрөнгө,баялагаар хөлжих в гж,бас гэнэт хэлмэгдсэн,гэмгүй өрөвдөлт өвгөн царайлж, энэ хүн үнэхээр баялагийн луйварчин мөн үү гэчмээр жүжигчин,Хөгийн ЭРДЭНЭБИЛЭГ ТЭРГҮҮТ МАНАН
гомо мөнхөө ахийн боов нь ажиллладгүй гэж үнэн үү яагаад ийм гажиг үйлдлүүд хийгээд байдгийн гэсэн чинь харин боов нь ажиллагаагүй гэж байна шдэ тэгээд бухимдахдаа хөөрхйи амьтан