Индонезид үерийн улмаас 40 гаруй хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 17

Индонезийн Папуа мужид ширүүн бороо орж, их хэмжээний үер буужээ. Энэхүү байгалийн гамшигийн улмаас хамгийн багадаа 42 хүн амиа алдсан талаар орон нутгийн засаг захиргаанаас мэдээлсэн байна.

Олон арван хүн ор сураггүй алга болжээ. 21 хүн гэмтэж бэртсэн байна.

Түүнчлэн Индонезид сар гаруйн өмнө хууль бус алтны уурхайд хөрсний гулгалт болж, 60 хүний амь үрэгдсэн билээ. Өмнөд Сулавеси мужид болсон үер, хөрсний гулгалтын улмаас 60 хүн амиа алджээ. Тус улсад хур тунадас ихтэй, голын усны төвшин нэмэгдсэн байгаа аж. Байгалийн гамшгийн улмаас нийт 5000 гаруй хүн хохирол амсч, есөн гүүр нурсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top