Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт шинжилгээ хийлээ

2019 оны 03 сарын 19

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 03 сарын 12-ны өдрийн А/133 тоот тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрт шинжилгээ хийж, зөвлөмж, боловсруулах Үндэсний хэлэлцүүлэг эхэллээ.

Сум, аймаг, нийслэл, дүүргээс ирсэн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нараас бүрдсэн 45 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний баг 2019 оны 03 сарын 18-ны өдрөөс эхлэн таван хоногийн хугацаанд Энхийг сахиулах цогцолборт байрлан сургуулийн өмнөх боловсролын өмнө тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэх юм.

Хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр буюу өнөөдөр /2019.03.19/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг газар дээр нь Үндэсний багт очиж ажиллалаа.

Цэцэрлэгийн хүүхдүүд маш их ядарч гэртээ ирдэг, багш нарын ачаалал их байна, тайлан мэдээ хөтлөх зэрэг бичиг цаасны ажилд дарагдаж, хүүхэдтэйгээ ажиллах боломж олдохгүй байна гэх гомдол, шүүмж багш эцэг эх аль аль талаас гарч байгаа учраас, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр, агуулгаа нэгтгэж сайжруулахаар үндэсний баг гарган ажиллуулж байгаа юм.

Багш нарын зүгээс сургуулийн өмнөх боловсролын ЦӨМ хөтөлбөрийг мөрдлөг болгон хөтөлбөрөө цэцэрлэг бүр өөрсдөө боловсруулдаг байна. Багш нарын нэгдсэн агуулга, аргачлал сайтай гарын авлага зайлшгүй шаардлатай байна. Багшийн ур чадвараас хүүхдийн хөгжил төлөвшил шалтгаалдаг учраас цэцэрлэгийн багшийн мэргэжил дээшлүүлэх, туслах багшийг сургалтад хамруулах зэргээр багш бэлтгэх тогтолцоонд анхаарах шаардлагатай зэрэг саналаа сайдад танилцууллаа.

Үндэсний баг цэцэрлэгийн багш нарын их байгаа ачааллыг бууруулах, хөтөлбөр агуулгыг сайжруулах талаар энэ хугацаанд хэлэлцэж, саналаа нэгтгэх юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулж, товч мэдээлэл өгөн, Хэлэлцүүлгийн тав хоногийг үр бүтээлтэй ашиглаж, ажил хэрэг болгож болохуйц олон сайн санал гарна гэдэгт итгэлтэй байна гээд амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дэлгэрмаа(59.153.87.207) 2019 оны 03 сарын 21

багш нарын цалин илүү цагтайгаа 850000.1000000ийн хооронд авч бхйхад туслах багшид илүү цагийн мѳнгѳ олгохгүй байж илүү цаг ажлуулж байга ш дээ.сайдааа

0  |  0
оргилмаа(59.153.87.207) 2019 оны 03 сарын 21

туслах багш нар ачаалалтай ажиллаж байхад урамшуулал 30хувиас илүүг бодож ѳгѳхгүй байна.энэ дээр сайд арга хэмжээ аваачээ.

0  |  0
Zochin huwsgl aimag(66.181.161.45) 2019 оны 03 сарын 25

Arga zvich nar bs achaalaltai ajildg ner hvnd muu odo tsalin nenhgvi bol arga zvich bh hvn bhgvi bolno

2  |  0
БАДАМЖУНАЙГИЙН БӨГС (202.179.27.142) 2019 оны 03 сарын 19

ХУВЬД ЗАРСАН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ НЭРИЙГ МОНГОЛ БУЦААЖ АВАХ БОЛНО.МИ ОВОГТТОЙГОО ТА НАР ХАРИУЦЛАГАА ҮҮРНЭ.

0  |  0
Top