ШУУД | "Хөгжлийн банк"-ны хэргийн ХЯНАЛТЫН ШАТНЫ ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
17 цагийн өмнө

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж байна.

Шүүх бүрэлдэхүүн 2024 оны 12 дугаар сарын 2-ноос 3-ны хооронд шүүгдэгч, өмгөөлөгч, прокурорын гаргасан гомдол, эсэргүүцэл, хууль зүйн дүгнэлт, саналыг сонсож, улмаар 4-ний өдрөөс эхлэн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шилжин хуралдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж байгаа юм.

Хяналтын шатны шүүх хуралдааныг өнөөдөр /2024.12.11/ 14.00 цагаас Монгол Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны Их танхимд үргэлжлүүлэн явуулж байгаа ба  шийдвэр танилцуулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top