Засгийн газрын өнөөдрийн /2019.03.21/ хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэр болон "Монголросцветмет" нэгдлийн бүтцийн асуудлыг хэлэлцэн, улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. Засгийн газрын шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийх үеэр түүнээс олны анхаарал татсан хэргүүдийн талаар хэвлэлийнхэн тайлбар авсан юм. Асуулт, хариултыг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.
-Улсын үйлдвэр болсноор “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал өөрчлөгдөх үү?
-Тогтоол батлагдсаны дараа Х.Бадамсүрэнг байлгах уу, үгүй юу гэдгээр Ерөнхий сайд санал хэлэх байх.
-Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн маргааныг шалгах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа вэ?
-Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарчихсан. Хэргийг шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Нэлээн нарийвчилж шалгах шаардлага байна. Энэ зүгээр нэг үйлдвэрийн тал хэсгийг нь худалдаад авчихсан, энд тэнд амьгүй компаниуд хэвтэж байгаад гэнэт мөнгөтэй болчихсон асуудал биш. Цаад талд нь зах зээлийн нийгэмд гарчих гээд байдаг мафи гэдэг зүйл оршин тогтнох уу гэдэгт төр хариулт өгөх хэмжээний том зүйл байгаа юм. Наад яригдаад байгаа жижиг компаниуд чинь дандаа амьгүй компаниуд байсан. Тэгсэн хэрнээ улсын үйлдвэрийг хулгайлах болохоор нь хөдөлгөөнд оруулж, мөнгийг нь Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-наас гаргуулна. Эсвэл хүмүүсээ Монголбанк, Сангийн яам, Төрийн өмчийн хороонд тавина. Тэр хүмүүс нь эздэдээ үнэнч шийдвэр гаргаж өгнө. Ийм л систем. “Эрдэнэт”-ийг авах болохоор нь 14 жил амьгүй хэвтэж байсан нэг хүнтэй компанид банкнаас 70 сая ам.доллар гаргасан. ХХБ дүрмийн сангийнхаа 2-оос дээшгүй хувиар зээл гаргаж болдоггүй хуультай тул хэдэн хуурамч жижиг компанид зориулан мөнгө гаргаж, маргааш нь цуглуулж авсан ийм л санхүүгийн луйвар. Тэр "Юнайтед систем" компанийн гүйцэтгэх захирал нь Дээд шүүхийн Батсуурийн аав Мишиг гэдэг хүн шүү дээ. Би шулуухан хэлье.
Ер нь бол цөмөөрөө улсаас гарчихсан мөнгө. Хар төмөрлөгийн үйлдвэртэй 30 жилийн гэрээ хийсэн байсан. Гэтэл 2016 онд гэрээг нь өөрчлөөд авчихсан. Ноцтой асуудал. Цаашдаа цөөхөн хүн Монголын хууль шүүх, УИХ, Засгийн газрыг мөнгөөр барьчихаад хүссэн шийдвэрээ гаргуулдаг, нэг төгрөг зарчихаад 20 төгрөг хулгайлдаг тогтолцоо байх уу, үгүй юу гэдэг асуудлыг ярина. Би байхгүй гэж үзэж байгаа. Шүүх асуудлыг будлиулаад байгаа шалтгаан нь ХХБ-тай холбоотой шүүгч нар эздийнхээ төлөө шийдвэр гаргадагтай холбоотой. Хамгийн сүүлд баривчилгаа болоход Сүхбаатар дүүргийн шүүгч н.Идэр нөлөөлсөн. Тэр хүний эцэг нь одоо ч “Эрдэнэт”-д ажиллаж байгаа. Шүүх цагаандаа гарсан гэж би олон удаа хэлсэн. Миний ярьж байгаад худал зүйл байхгүй. Дандаа баримттай. Би нүдээр үзэж, гараараа тэмтэрч байж дугардаг.
ХХБ “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан асуудал бүгд баримттай. Харин их зөөлөн аргаар хандсан. “Та нар “Эрдэнэт”-ийг буцааж өг. Улс өгсөн мөнгөө буцааж авахаа больё. Ингээд данс дугуйръя” гэсэн. Улсаас 400 сая ам.доллаар илүү мөнгө гарсан. Монголбанкнаас хамгийн сүүлд 2016.06.28-нд ганц өдрийн дотор 160 тэрбум төгрөг өгсөн. Монголбанк зээл өгдөг газар биш. Энэ асуудал дээр эрхбиш нэг учир нь олдох байлгүй. Би ард түмэн ялна гэж хэлдэг.
Ард түмэн сэрж байгаад би сэтгэл хангалуун байгаа. ХХБ гэдэг зүйлийг чинь зарчих юм бол дагаад Монголын баялаг байхгүй болчих гээд байна. Зөвхөн “Монголросцветмет” дээр 35 лиценз байгаа. Асгатын мөнгөний ордоос эхлээд Бор-Өндөр хүртэл. Дахиад банкны барьцаанд 37 лиценз байгаа. Нэг гэр бүлд асар их баялаг оногдчихлоо гэдэг чинь ийм учиртай. Монголын хамгийн өнгөтэй өөдтэй орд эдний эрхшээлд орсон. Хөтөл байхгүй. 10 жилийн гэрээ байгуулчихаад луйвар хийгээд авчихсан. Дарханы Төмөрлөг байхгүй. Эрдэнэт байхгүй. Дархан, Сэлэнгийг тойрсон бүх орд чинь байхгүй. Төмөртэйн хүдрийн орд чинь асар том байгалийн баялаг. Төмөртэйн орд дээр Монгол Улс урд улсын компанитай маргалдаж байхад Монгол Улсыг хожигдуулах луйвар явагдсан. Манай яаманд газрын дарга байсан хүн /Намайг байхгүй хойгуур/ туйлын ноцтой зүйл ярьсан. Ерөнхий сайд нь бичиг гаргаж өг гээд байдаг. Бичгийг нь гаргаад өгчих гэхээр хөлсөлж авсан Америкийн ферм нь наадахыг чинь гаргаж өгөх юм бол бид ялагдана гэж хэлсэн байдаг. Гэтэл тагнуулын дарга нь “Наад материалаа гаргаж өгөхгүй байж байгаад эх орноосоо урвасан хэрэгт холбогдов” гэж айлгасан. Ингээд хүргэн ах нь тэр материалыг нь Гаагийн шүүхэд ялагдах материал тул өг гэж шахсан байдаг.
“Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал дээр барьцаанд тавьсан зүйл ерөөсөө байхгүй. Баталгаа гаргаад сүүлд нь баримт бичгийг нь хуурамчаар бүрдүүлж, эцэстээ үндсэн баримтуудаа яг цаг тухайд нь арбитрын шүүхэд гаргаж өгөлгүй Төмөртэйн ордод хийсэн шиг ялагдах ажиллагаа хийцгээсэн. Төмөртэйн ордын маргаанд гэнэт ХХБ-ны хоёр хүн гарч ирж, шүүх хуралд оролцож, ялагдуулах материал авах, шахуулах ажиллагааг зохион байгуулсан. Үүнийг та бүхэн цаашдаа бодно биз дээ. Би ганцхан юм хэлье. Эх орноо бодоорой, тусгаар тогтнол гэдэг зүйл ийм замаар алдагдах ёсгүй юм шүү. Хоёр гуравхан айл өрхийн хулгайлж авсан хөрөнгөөр дамжуулж Монгол Улс зарагдах ёсгүй юм шүү.
-Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон ажиллагаа хуулийн хүрээнд хийгдсэн үү?
-Хойшлуулшгүй ажиллагаа гэж байдаг юм. Тэнд хуулийн ямар нэгэн зөрчил байхгүй.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уран зургийн цуглуулгад Галерейгаас алга болсон зургууд байсан эсэх асуудал тогтоогдсон уу? Энэ тухай мэдээлэл өчигдөр цацагдлаа. Хүмүүс бодит мэдээлэл хүлээж байна.
-Би хэвлэлээр гарсан мэдээлэлтэй адилхан мэдээлэлтэй байна. Зарим нэг зургийг Галерейд байсан зураг байж магадгүй гээд хурааж авсан юм билээ.
-С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор зарим хүнийг саатуулсан асуудалд та тайлбар өгөхгүй юу?
-С.Зоригийн амь насанд халдсантай холбогдуулж эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ тодорхой болж байгаа. Би анхнаасаа ярьж байсан. Хаврын синдром тусчихаад яриад байсан юм биш. Хүний хашаанд нас барсан хүний цогцос аваачаад хаячихсан байхаар нь ил ийм юм хийж байгаа хүмүүс далд илүү зүйл хийж байгаа гээд мэргэжлийн хувьд би мэдрэмжээрээ тийм юм ярьж байсан. Энэ асуудлыг Аюулгүйн зөвлөл сонсох байх. Мөрдөн байцаалт явагдаж байгаа. Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэлд тагнуулаас тавигдан, энэ бүх ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон бас нэг хүн хоригдсон. Би сайдын ажлаа буцааж авангуут нэг хүн халсан байх аа. Тагнуулын хүн яахаараа Шийдвэр гүйцэтгэлд хурандаа болчихоод ирж удирддаг юм гээд явуулсан. Энэ чинь ийм учиртай. Яг энэ хүн шалгагдаж байгаа. Шалгалт цааш үргэлжилнэ.
Миний байр суурь бол Монголд үеийн үед хэзээ ч 1937 оных шиг хэрэг явдал давтагдахгүй болтол нь хэргийг шалгах ёстой гэж үзэж байгаа. Энэ улсын ХЗДХ-ийн сайдын хувьд би тэр хоёр хүнтэй уулзсан. Намайг хэрэгт татна гэж айлгаж байсан. Гэм зэмгүй хүн хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь үзье гэж би тэр хоёр ялтантай уулзсан. 20-25 жилийн ялтай. Шоронд ийм ялтай хүн тэсдэггүй. Ялангуяа ганцаарын чангад. Тэр эмэгтэйтэй нь ч уулзсан. Б.Содномдаржаатай нь ч уулзсан. Өчигдөр /2019.03.20/ эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадаж байгаа зүйл тэр. Цаашдаа эмнэлэгт байлгаж байгаад гаргана гэж бодож байгаа.
Би Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувьд Т.Чимгээ, Б.Содномдаржаагийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй хүн. Одоо гуйж байна. Аймшигтай аргууд хэрэглэсэн. 1937 он сэргэснийг би нүдээрээ үзлээ. Би энэ хэрэг дээр тултал нь явна. Дахиж Монголын хуульчид хэзээ ч хүнийг харгис хэрцгий аргаар эрүүдэн шүүж, яргалдаг явдлыг гаргахгүйн тулд ситемийн шинжтэй өөрчлөлт хийх хэрэгтэй нь харагдаж байна.
1970-аад оноос хойших дуулиант хэргүүдийг би мэднэ. Гэхдээ би ийм аймшигтай зүйл үзээгүй. Сонсоогүй. Ийм аймшигтай зүйл болсон байж болзошгүй зураг харагдаад байхаар нь чадан ядан дэмжсэн. Хэд хэдэн удаа хэрэг үүсгүүлсэн. Эцэст нь олон байртай болж хувирсан. Өмгөөлөгчдийг айхтар шахаж хавчиж байсан. Тэмдэглэлийн дэвтрийг нь хүртэл хурааж аваад улсын нууцад хамруулсан. Хүүхдийг нь хар тамхины хэрэгт цагдаа дээр байцааж шахаж байсан. Үүний цаад талд ийм зүйлс байна.
-С.Зоригийн хэргийн захиалагчийг олсон уу. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Бүр будиулчихсан байсан. Худлаа хэлдэг ялтныг нь хоёр хүнтэй хамт аваачиж хаяад, эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсийг нь гаргаад хаячихсан юм билээ. Гэхдээ тэр бол захиалагч мөн гэсэн үг биш. Зориуд тийм баримт бүрдүүлж, ядарсан иргэдэд зэм халдаах байдлаар энэ хэргийг хаах алсын бодлого л яваад байсан юм билээ. Энэ хэрэг мөрдөн байцаах шатанд байгаа. Хариуцлагагүй хянасан, хариуцлагагүй шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хэрэг хол явна шүү.
-Салхитын мөнгөний ордын асуудалд хуулийн байгууллага хоёр талд гарчихаад байгаа гэдэг үнэн үү?
-Хуулийнхан ч орох нь орчихсон байгаа. Талцчихсан ч юмнууд харагдаад байна. Авлигын асуудал ч ажиглагдаад байна.
ТҮҮНИЙ МЭДЭГДЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 15 )
Ми Йе Монголын хууль шүүхийг хувьчлаад авчихсан үед шудрага бусын хонгил Монголыг багалзуурдсаар байх болно.Эбагийн 7 жилийн дараа Ми Йегийн эрин залгалгүй Хүрэлсүх Оюунэрдэнэ гарч ирсэн нь Монголын заяа.
Ми Йе Монголын хууль шүүхийг хувьчлаад авчихсан үед шудрага бусын хонгил Монголыг багалзуурдсаар байх болно.Эбагийн 7 жилийн дараа Ми Йегийн эрин залгалгүй Хүрэлсүх Оюунэрдэнэ гарч ирсэн нь Монголын заяа.
Ekhner Bulgan ni Zorigoos hoish ih tansag amidraad ehelsen. Avilgachidiin gar hul bolj hen hendee ashigtaigaar Zorigiig ugui hiij nasaara tansaglah huvia hurtsen. Zorigiin shuluun shudarga, avilgatai orootsolddoggui zan ni saad bolood tansaglaj chaddaggui bsan. Bulgan hamtragch bish bsan bol tsug aluulah yumuu dor hayaj tahir dutuu uldeh bsan. Bulgan bugdiig medej bga, heltel ni shorond hataa!
татварын шинэчилсэн хуулиар тариалан эрхлэгчээс татвар авахааргүй хууль батлаж байна энэ тариа тарьдаг нөхдүүд хэзээч татвар төлөхгүй юм байна яаасан ч авж дуусдаггүй юм хангалттай л баяжлаа эсвэл улс нь өөрсдөө тариагаа таримаар юм байна
татварын шинэчилсэн хуулиар тариалан эрхлэгчээс татвар авахааргүй хууль батлаж байна энэ тариа тарьдаг нөхдүүд хэзээч татвар төлөхгүй юм байна яаасан ч авж дуусдаггүй юм хангалттай л баяжлаа эсвэл улс нь өөрсдөө тариагаа таримаар юм байна
С.Зоригийн хэргийн захиалагчийг яагаад шууд нэрлэхгүй байна аа. Ц.Элбэгдорж биш үү. Учир нь тэр ерөнхийлөгч байх үедээ энэ хэргийг эцэслэн шийдүүлсэн шүүдээ. Бүр Дээд шүүхийн даргаар хуралдаан даргалуулаад эцсийн цэг хатгасан. Уг нь дахиад гомдол гаргавал Дээд шүүхийн ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж дахиж УДШ-н бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудал байхгүй болж байгаа юм. Шагналд нь Ц.Элбэгдорж Зоригийг гавьяат хуульч цол шагнасан. Тэр цол авах гавьяагүй хүн. Зөвхөн Ц.Элбэгдоржид л гавьяа байнуулсан гэж бодогдож хардаж байна. Үнэн болох болтугай!
songuuliin show . shahaachin deerrmchin aluurchdiig sullaj ner oloh ni dee . nyamdorjiin tailbar... zorig uuruu amia hunuuchihsun yum geneeee hahaha. 20 ond ahin gishvvn boloh arga ni ene.. ordnoos holdoh l yum bol nymdorj 2 anhaa bvgd shorongiin hadaas bolohoo mash sain meddeg ulugchin
songuuliin show . shahaachin deerrmchin aluurchdiig sullaj ner oloh ni dee . nyamdorjiin tailbar... zorig uuruu amia hunuuchihsun yum geneeee hahaha. 20 ond ahin gishvvn boloh arga ni ene.. ordnoos holdoh l yum bol nymdorj 2 anhaa bvgd shorongiin hadaas bolohoo mash sain meddeg ulugchin
Улсынх нь мөнгөөр улсыг нь худалдаж авч зарчихаад ард түмнийг нь дарангуйлж шоронд хатаана. Африкийн араас оруулах гээд байнаадаа.
маш их дэмжиж байна сайдаа??? биёээ сайн анхаарах хэрэгтэй шүү ?хүн алахаас ч сийхгүй алуурчид байгаа??? хурдан илэрүүлж гэм сэмгүй хүмүүсыг суллаж алуурчин амгаланбаатар гэгчыг цаазлах хэрэгтэй???????????????
Ховорхон төрсөн суут хүн дээ
Болж байна.
Нямка-г дэмжинэ. Сайн байна. Ухрахгүй шүү.
Онц...