"MBR" технологи бүхий хаягдал ус цэвэршүүлэх байгууламжтай танилцлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 23

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон ”М-Си- Эс Кока -Кола” ХХК хамтран Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” арга хэмжээг хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон Онцгой байдлын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, 28 хорооны Засаг дарга, Зохион байгуулагчид оролцсон юм.

 Энэ үеэр ”Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага MNS-6734 2018 стандарт”-ыг сурталчлан таниулах сургалтыг зохион байгуулж,  “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн томоохон бүтээн байгуулалт MBR технологи бүхий хаягдал ус цэвэршүүлэх байгууламжтай танилцсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top