Үндэсний их баяр наадамд худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэл, хугацаа, тавигдах шаардлага

Үндэсний Их Баяр Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдүүд хүсэлтээ зөвшөөрлийн цахим систем болох License.mn-ээр дараах хугацаанд бүртгүүлнэ.

Хүсэлт хүлээн авах хугацаа:

2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагаас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл

1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага (зөвхөн аж ахуйн нэгж байхыг анхаарна уу)

  • Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, “Зөвшөөрсөн” төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн систем (License.mn)-ийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
  • Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;
  • Тогооч болон ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Иргэний үнэмлэх;
  •  “Явуулын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” чиглэл сонгосон бол явуулын хоолны машины зураг (Бусад тохиолдолд уг баримт бичиг шаардахгүй тул файл хавсаргахгүйгээр баталгаажуулна уу);

2. Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага:

  • Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
  • Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
  • Худалдах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;
  • Иргэний үнэмлэх;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

Анхааруулга: Иргэн, хуулийн этгээд (компани) 1 байршилд 1 удаа хүсэлт илгээх боломжтой тул холбогдох баримт бичгийг дутуу болон буруу илгээсэн тохиолдолд татгалзах үндэслэл болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top