Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ оноосон билээ. Тэгвэл саяхнаас тэднийг яллахдаа эрүүдэн шүүж, тамлан зовоож, ял тулгасан байж болзошгүй гэдэг нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон гэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгах Ажлын хэсэгт багтсан дөрвөн хүнийг цагдан хорьсон талаар албаныхан мэдээлсэн байдаг.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “С.Зоригийн хэргээр ял авсан гурван хүн дээр эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. Бүр 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Мөрдөн байцаалт явагдаж байгаа. Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. ШШГЕГ-аас нэг хүнийг цагдан хорьсон. Шалгалт цааш үргэлжилнэ" гэх тайлбарыг өгсөн. Тэрбээр мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн гэдгээ ч ярьсан байдаг.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Манайхаас С.Зоригийн хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Эрүүдэн шүүсэн асуудалд прокуророос хэрэг бүртгэл нээж ирүүлсэн. Тэрхүү хэргийг нь шалгаж байна. Нотлох баримт хураагдсан байгаа. Ажлын хэсэгт ажиллаж байсан хоёр хүнийг 15 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан. Харин ШШГЕГ-аас нэг хүнийг цагдан хорьж, сулласан" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 7 )
тэр яргачидаа нэрлэж харуулж чадахгүй бол энхамгалан зоригт хурц нтр гэсэн нохойнуудыг буудаж алах болж бн даа хуулиа хурдан хэрэгжүүлж наад гөлөн гөлөн харцтай гишүүд хэмээх суудлын бөглөөснүүдөө ажилд ни оруул
ter Amgalanbaatariin zaxia yu bolson be
нямдорж даргад итгэхэд хэцуу боллоо.яагаад ялтанг суллах гээд байгаа юм бэ.тэд нар ямарч гэмгуй хумуус юм уу.угуй байхаа.ямар нэгэн байдлаар холбоотой байж таараа .
Dahij hun helmegduulehgui boltol ni hori zaluuchuud ni surgamj bolog
Алуурчин олдохгүй байвал Нямдорж сонгогдсоор байх болно.