“Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал-2019” экспо болж байна

2019 оны 03 сарын 27

Хөнгөн үйлдвэрийн салбарын 85 жилийн ойн хүрээнд Монголын Оёдлын Салбарын Мэргэжлийн Нэгдсэн Холбоо (ОСМНХ)-оос санаачлан “Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал-2019” экспог 03-р сарын 25-31 хүртэл Говь үйлдвэрийн замын эсрэг талд Монгол экспо төвд зохион байгуулж байна. Энэ жилийг Засгийн газраас “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдон тус экспог ХХААХҮЯ дэмжин ажиллаж байна.

 

Экспоны үеэр загварын шоу, ажлын бэлэн хувцасны хямдралтай худалдаа, захиалгын гэрээ байгуулах боломжтой бөгөөд 20 орчим ажлын хувцас үйлдвэрлэгч, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдан борлуулдаг компаниуд нэг дор цугларсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2017 онд “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн төвшин, гарц шийдэл” зөвлөгөөнөөс үүдэн тус салбарт үйл ажиллагаа явуулж буй олон холбоо төрийн бус байгууллагууд салбарын тулгамдсан асуудлаа тодорхойлон  нэгдмэл, байнгын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр 2018 онд Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоог байгуулан идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top