Монголд уригдсан ХОЛЛИВУДЫН БАГТ хэн хэн багтсан бэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

“Хануй филм” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ талаар яг одоо мэдээлэл хийж байна. 

Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явуулах ба Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч, тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх зорилготой.

Кино бүтээхтэй холбоотой олон чиглэлээс Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нь кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, чухал ач холбогдол бүхий арга хэмжээ юм.

ХОЛЛИВУДААС МОНГОЛЫГ ЗОРИН ИРЭХ УРАН БҮТЭЭЛЧДИЙН НЭРСТЭЙ ТАНИЛЦАНА УУ?

1. Ивана Чаббак. Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч. Ивана Чаббак нь дэлхийн хамгийн эрэлттэй Холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан. Лос Анжелес Таймсын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” ном орчуулагдан гарснаар дэлхийн хэмжээний жүжигчдийг дасгалжуулагч Иванагийн кино зохиолыг амилуулах, амьд, динамик дүр бүтээх жүжигчний 12 арга барилыг эх хэлээрээ унших боломж бүрдэж байгаа юм. Ивана Чаббакийн дасгалжуулсан жүжигчид: Jake Gyllenhaal, Jared Leto, Halle Berry, Brad Pitt, James Franco, Sylvester Stallone, Charlize Theron

2. Кийс Ван Оострум. Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч.

3. Тим Коддингтон. Продюcер. "Мулан", "Галзуу баян азиуд", "Нарниа" зэрэг олон киноны продюсер хийж байсан.

4. Дэвид Петрарка. Найруулагч. "Хаадын тоглоом", "Дайчин", "Марко Поло" зэрэг киноны найруулагчаар ажилласан.

5. Rudy Youngblood. Жүжигчин. "Апокалипто", "Салхинд туугдагсад", "Хоосрол" зэрэг  кинонд тоглосон.

6. Йохим Зелл. Оскарын шагналт, өнгө хувиргагч. "Сэлмэн дээр гүйгч 2049", "Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд", "Карибын тэнгисийн дээрэмчид – Үхсэн хүн үг хэлдэггүй" зэрэг кинонд ажилласан.

7. Попинг Аувеун . Кастинг директор. Мулан (Mulan), Мэг (Meg), Каратэ жаал (The Karate Kid) зэрэг олон кинонд ажилласан.

8. Карло Антонио Жентил. Кино шүүмжлэгч. Берлин, Венец, Каннын Олон улсын кино фестивалийн шүүгч

9. Ваня Сернжүл. Зураглаач. "Галзуу баян азиуд", "Марко Поло", "Улбар шар бол шинэ Хар" гэх мэт кинонд Ерөнхий зураглаачаар ажилласан.

10. Витаяа Пансрингарм. Шанхайн ОУ-ын кино наадмын шилдэг жүжигчин. "Зөвхөн бурхан л өршөөдөг", "Сүүлчийн гүйцэтгэгч" зэрэг киноны жүжигчин.

11. Лойд Кауфман. Бие Даасан Кино болон Телевизийн Холбооны Захирал (Chairman, Independent Film & Television Alliance (IFTA))

12. Патришиа Свинни Кауфман. Нью Йоркийн Үндэсний киноны бүрэн эрхэт төлөөлөгч (New York State Film Commissioner).

13. Цеце Дестефано. Эммигийн шагналт кино зураач. Happy Death Day, Breaking In, Alias зэрэг уран бүтээлүүдэд зураачаар ажилласан.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.5.194.26) 2019 оны 03 сарын 28

Бред Пит нарыг дасгалжуулсан хүн ирнэ гээд байсан, тэр нь л ирэх юм байна. Зөрөөд байсан юм алгаа, сайхан арга хэмжээ болох нь_

0  |  0
hun(202.126.89.94) 2019 оны 03 сарын 28

brad pitt super oduud ireh yum yariaad baisan baahan hudlaa tusuv urgyi zarj baigaa yum bainadaa

0  |  2
Top