Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд байна. Тэднийг Төв аймаг дахь хорих ангийн ашиглалтаас гарсан зоорийн давхарт бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлсэн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон тагнуулын байгууллагаас мэдээлсэн билээ.
Тэгвэл өдөр тутмын "Өглөөний сонин"-ы өнөөдрийн /2019.04.01/ дугаарт ялтан Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр хүүтэйгээ хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард уулзсан байна.
Ялтан Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа хүүгийнхээ талаар ярихдаа "Би хүүтэйгээ өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-нд "Тахир соёот"-ын хорих ангид байхад нь уулзсанаас хойш дахин уулзаагүй байна. Дөрвөн сард нэг удаа уулзуулдаг ч сүүлд нэг очиход прокурорын байгууллага хэргийг дахин хянаж байгаа гээд уулзуулаагүй. Хүүд маань мансууруулах бодис хэрэглүүлснээс болоод зүрх, бөөр нь өвддөг болсон. Биеийн байдал нь сайнгүй байна" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Бузар шингэсэн бузрын Элбэгдорж ...энэ улсуудыг Элбэгдорж хорьж хийсэн
Zov sh dee! Mongoo toloogui humuusiig bugdiig ni Amgalanbaataraar degluul shorond!
Arai ugui bailgui dee har tamhi ch oruulahvui baivui dee. Unen l baigaasaidaa
Гүтгүүлж хилсээр хоригдож байгаа хүмүүсийг яаралтай суллах хэрэгтэй...
Сенсацийг сенсацаар гэгчээр одоо ЖДҮ, 360 тэрбумаа мартаад Зоригийн хэргээр дагнацгаая даа.