Хөвсгөлд хулд загас үржүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Р.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Эрхүү хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалд Эрхүү хот дахь Монголын консул Самдангийн Банзрагч, Эрхүү мужийн ХААЯ-ны албаны дарга  Иван Лобыцин нар оролцжээ.

Хөвсгөлийн төлөөлөгчид Приангарье дахь хулд загас үржүүлгийн газарт энэ сарын 1-нд очиж, ажилтай нь танилцлаа. Эрхүүд хулд үржүүлгийн ажил 2010 оноос эхлэсэн бөгөөд 2018 онд нийт 59 тонн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн амжилттай ажиллаж байна.

Р.Жаргалсайхан тус газрын туршлагыг Хөвсгөлд хэрэгжүүлж, хулд загас үржүүлэх төлөвлөгөөтэй  байгаагаа ярьжээ. Энэ аж ахуй нь бүс нутгийн аялал жуулчлалд ч тус дэмтэй гэж онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top