Их Британийн Глазго хотын оршин суугч Эммалуиз Леггэйт гэгч эмэгтэй төрөхөөсөө 45 минутын өмнө жирэмсэн гэдгээ мэдсэн тухай The Mirror мэдээлжээ.
Түүний хэлснээр жирэмсний ямар нэг шинж тэмдэг илрээгүй бөгөөд гэдэс нь огт томроогүй гэнэ. Тэрбээр анхны хүүхдээ төрүүлсний дараа жирэмслэлтээс хамгаалах эм ууж байсан аж. Хэдийгээр бага зэрэг жин нэмсэн ч, гэдэс нь огт томроогүй гэж Леггэйт тодруулсан байна. Британи эмэгтэйд гэнэтийн бэлэг барьсан бяцхан охин нь цоо эрүүл гэнэ.
Үүнтэй төстэй тохиолдол өмнө нь Бангладеш улсад гарч байжээ. Арифа Султан гэгч 20 настай бүсгүй энэ оны хоёрдугаар сард төрснөөс хойш 26 хоногийн дараа дахин төрөх эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр хоёр савтай байсан ба хоёр дахь умайд нь хоёр ихэр хүүхэд бойжиж байсан байна. Сонирхолтой нь эх барих эмч нар эхний төрөлтийн үед түүний хоёр дахь умайг илрүүлээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )