УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эд хөрөнгийг БИТҮҮМЖЛЭХИЙГ шаардлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Капитал банканд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төвтэй  хамтран ТҮР ХОРОО байгуулж, өнөөдөр  /2019.04.10/  10.00 цагаас Монголбанкны гадаа жагсаал зохион байгууллаа. Капитал банк дампуурсантай холбоотойгоор хадгаламж эзэмшигчдийн эрх ашигт асуудал үүсээд байна гэх мэдээллийг  тэд өгч байна. Тиймээс Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүлж буй гэлээ.

Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг хэлэхдээ Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 800 гаруй харилцагч байгаа гэсэн мэдээлэл бий. Тэдгээр хүмүүсийн хадгаламжийн дүн 42 тэрбум гэж байгаа. Хадгаламж эзэмшигчид энэ мөнгөө ямар арга замаар олж авах вэ гэдэг нь тодорхой бус байна. УИХ-ын гишүүн Б.Ундармаа Капитал банкны 99.7 хувийг эзэмшдэг. Энэ хүний нэр дээр дэлгүүр, ББСБ, барилгын  компани гэхчлэн 26 том компани байгаа. Хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгох үүднээс Б.Ундармаагийн компаниудыг, хөрөнгийг битүүмжлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн мөнгө, Хөдөлмөр эрхлэлтийн сангийн мөнгө гэхчлэн дандаа төрийн мөнгөнүүдийг байршуулж байсан байна. Гэтэл одоо зээлийнх нь 80 хувь чанаргүй гэж байна. Төрийн мөнгийг байршуулаад тэр нь эргээд улс төрийнхөнд ашиглагддаг байсан уу гэдэг асуудлыг шалгах хэрэгтэй. 208 тэрбум төгрөгийн чанаргүй зээл гэж үүссэн гэж байна. Тэгвэл энэ чанаргүй зээлийн хэдэн хувь нь хэрэглээнийх, хэдэн хувь нь бизнесийнх, хэдэн хувь нь улс төрчдийнх байгааг тодорхой гаргаж ир. Зээлийн барьцаа хөрөнгө юу байгааг тодорхой болго. 380 тэрбумын алдагдалтай гэж байгаа. Ийм алдагдалд хүрэхэд улс төрийн нөлөө байсан гэж харагдаж байгаа.

“Алтжин” группийн Г.Алтан Капитал банкнаас сүүлийн нэг сард  олон тэрбумын хадгаламжаа эргүүлэн татахдаа олон иргэний нэр дээр зориуд данс үүсгэж, мөнгөө байршуулсан гэх асуудал байна. Г.Алтанг АТГ-т шалгуулахаар хандаж байна. 

Капитал банкны үйл ажиллагаа 2015 оноос эхэлж доголдсон юм бол Монголбанк ямар нэг арга хэмжээ авч байсан уу. Банкны хувь эзэмшлийг, активыг бүрэн тодорхой болгож мэдээлэхийг шаардаж байна” гэлээ.

20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн Түр хорооноос ийм мэдээллийг өгч байна.

 


ХОРИН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ДҮНТЭЙ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА

Тэгвэл Хадгаламжийн даатгалын корпораци 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай харилцагчдад зориулж дараах мэдээллийг өгч байгаа юм.

-Даатгагдаагүй харилцагчдын мөнгийг ямар байдлаар олгох вэ?

-Даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргана. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдсан 20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламжийг Хаан банкинд таны нэр дээр шилжүүлсэн. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигчдийн 20 сая төгрөгөөс давсан мөнгийг банкны эрх хүлээн авагч Капитал банкны зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн борлуулалтын орлогоос Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу барагдуулна.

-Мөнгөө олж авах хүртэлх хугацааны хүүг өгөх үү?

-Үгүй. Даатгагдаагүй харилцах болон хадгаламжийн дансанд банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан өдрөөс эхлэн хүү тооцогдохгүй. Банкны тухай хуулийн дагуу банкинд эрх хүлээн авагч томилсон бол банкийг албадан татан буулгах шийдвэр гарснаас хойших хугацаанд банкны гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хүү, алданги, торгууль тооцохгүй. Харин даатгагдсан дүн Хаан банк руу шилжсэн өдрөөс эхлэн шинэчлэн байгуулах гэрээний дагуу хүү хуримтлагдаж эхэлнэ.

-Үлдэгдлээ яаж тулгаж баталгаажуулах вэ?

-Банкны эрх хүлээн авагчид хандсанаар мэдээлэл авах боломжтой.

-Мөнгөө шууд авч болохгүйн шалтгаан нь хуулийн  үндэслэлтэй юу?

-Хадгаламжийн даатгалын хуулиар зөвхөн 20 сая хүртэл төгрөгийг даатгасан. Үлдэгдэл мөнгийг Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу барагдуулна.

-Даатгагдаагүй хадгаламжийн төлбөрийг ямар дарааллаар барагдуулах вэ. Нэхэмжлэл өгөх үү?

-Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар даатгагдаагүй хадгаламжийн төлбөр төлбөр барагдуулах дарааллын 5 дугаарт орно. Тус хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл хүлээн авах тухай зарласнаас 60 хоногийн дотор банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргана.

-Банкны эрх хүлээн авагчтай холбогдох утасны дугаар хэд вэ?

-Татан буугдсан банкны 1800-1912 лавлах утсаар холбогдоно.

-Банкинд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хэр их хугацаа зарцуулагдах вэ?

-Банкны эрх хүлээн авагч нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг мэдэгдэл гаргаснаас хойш 60 хоног байхаар тогтоож, томилогдсон өдрөөс хойш хоёр сарын дотор банкны санхүүгийн тайлан, данс мэдээлэлд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдэгдэж, олон нийтэд мэдээлнэ. Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор банкны эрх хүлээн авагч дараах шийдвэрийг гаргана. Үүнд:

•       Нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байвал шаардлагыг хүлээн авахаас татгалзах;

•      Банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох;

•       Банкийг албадан татан буулгах үүднээс банкны эрх хүлээн авагчийн цалин хөлс, зээлдүүлэгчийн нэрс, баталгаажсан нэхэмжлэл бүрийн үнийн дүн болон төлөх төлбөрийн нийт дүнг тусгасан татан буулгах арга хэмжээний төлөвлөгөө батлах;

•       Нэхэмжлэлийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэх.

Банкны эрх хүлээн авагч төлбөрийг татан буугдах банкны хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дарааллын дагуу шийдвэрлэнэ.

Банкийг татан буулгахаас өмнө иргэний шүүхэд банкийг хариуцагчаар татан, нэхэмжлэл гаргасан байсан бол яах вэ?

Банкинд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.1-т заасны дагуу түдгэлзүүлнэ.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.212.119.228) 2019 оны 04 сарын 11

1800-1912 нь банкны эрх хүлээн авагчийн утас биш. Харин вэбсайтууд дээр гардаг мэдээллүүдийг давтаж уншдаг, нэг хэлсэн хуулийн заалтаа ахин дахин давтаж уншихаас өөр юу ч мэддэггүй, зурагдсан пянз шиг нөхдүүдийн утас байна лээ. Та нар залгаад асуугаад үзээрэй, тодорхой хариулц юу ч өгдөггүй юм

0  |  0
зочин(66.181.189.166) 2019 оны 04 сарын 10

ард түмэн туулын мөсийг долоох шахам байж олсон хэдэн төгрөг өө найдвартай гэж бодоод хадгалуулж байхад арай ч дээ нээрээ ....Ард түмэн хохироод Алтжин болохоор мэдээлэл аваад арга хэмжээ авчихсан арай д биш ээ Ард иргэдэд харш төр гэж энэ байх

0  |  0
hahahaha(185.39.141.204) 2019 оны 04 сарын 10

undarmaagiin hurungu bitvvmjleed yahav dee . jastiin bathvvgeeer mogoi bariulaad erdenet vildveriig baritsaalan huu haman gudarch tonood unuudur tatvar tulugchdiin munguur tulj tachaaldsan opshor deeremchin yanhnuudiin vildel bank dampuuruulan 100 ter bumiig huvaaj gudran 20 onii songuuliinhaa mungiig beldeed avchihaj baigaa yum ... taa nar ailtgvi tatvar tulugchiin munguur hadgalamiig chin olgood l ugchihnu .

0  |  0
hahahaha(185.39.141.204) 2019 оны 04 сарын 10

undarmaagiin hurungu bitvvmjleed yahav dee . jastiin bathvvgeeer mogoi bariulaad erdenet vildveriig baritsaalan huu haman gudarch tonood unuudur tatvar tulugchdiin munguur tulj tachaaldsan opshor deeremchin yanhnuudiin vildel bank dampuuruulan 100 ter bumiig huvaaj gudran 20 onii songuuliinhaa mungiig beldeed avchihaj baigaa yum ... taa nar ailtgvi tatvar tulugchiin munguur hadgalamiig chin olgood l ugchihnu .

0  |  0
Hah(202.126.89.202) 2019 оны 04 сарын 10

Amar yum boloh ni dee. Ene yasan tur horoo ntr. Buurneg sinsaatslaad mungu hiiseer baigaad surchihsan garuud shuu.

0  |  0
Hah(202.126.89.202) 2019 оны 04 сарын 10

Amar yum boloh ni dee. Ene yasan tur horoo ntr. Buurneg sinsaatslaad mungu hiiseer baigaad surchihsan garuud shuu.

0  |  0
Hah(202.126.89.202) 2019 оны 04 сарын 10

Amar yum boloh ni dee. Ene yasan tur horoo ntr. Buurneg sinsaatslaad mungu hiiseer baigaad surchihsan garuud shuu.

0  |  0
Би(103.57.94.68) 2019 оны 04 сарын 10

Битүүмжлээгүй бгаамуу!!! Яаравчил, бх газар нь хүргэ!!

0  |  0
Zochin(64.119.25.165) 2019 оны 04 сарын 10

Nodninjingoo l kapital bank dampuurah gej bna gesen shuum yavaad bsan da. Bi hyyhgiinhee tetgemjiin hurimtlaliig ter surgaar l tatan avsan. Ter yed olon hyn sonsson bololtoi tuv bankan deer ni neleen hyntei bas hymyys munguu tatatsgaaj bsan.

0  |  0
дорнод(202.131.225.214) 2019 оны 04 сарын 10

Ундармаа Алтжин жаст Батхүү АН ын С.Эрдэн энтэр гээд гаршсан мэргэжилийн луйварчид байнаа. Одоо та нарыг тэгж давруулахгүй ээ. Эд хөрөнгөө хамаарал бүхий ч биш хүнд шилжүүлж байгаа сжраг байна шүү. жаст Батхүү шиг одоо над юу ч байхгүй шээд суух нь байна. Ямар муухай балиар шуналын тулам сэжигийн заваан улсууд вэ. Хэлэх муу үг олдохгүй байна.

1  |  0
Зочин0(202.131.243.186) 2019 оны 04 сарын 10

энэ ногоон авгай хулгайлсан хөрөнгөө өөр хүний нэр дээр болгосон байхаа

1  |  0
зочин(122.201.28.14) 2019 оны 04 сарын 10

Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын мөнгийг буцааж төлөхгүй гээд хувааж идэж байгаа арга нь юм бишүү. Ундармаа банкийг зориуд дампууруулахаар эртнээс мэдэж төлөвлөсөн нь илт байна шүү.

1  |  0
Yag zuv(108.218.234.108) 2019 оны 04 сарын 10

Huunees tatvar avahdaa 100% avdag, tegsen murtluu butsaaj uguhduu 20 saya-g l ugnu gedeg chin yu gesen ug ve. Ene helsneer ni bol 20 saya- hurtelh hadgalamjnaas l tatvar avah heregtei bolj taarch baina, tuunees deesh bol avahgui gesen ug baih ni baina shde. Humuusee sain temtseed munguu 100% huutei ni avaarai. Ezdiinh ni bolon tom zeeldegch nariin hurunguur hohirliig baragduulah heregtei. Mongol bankiig haraad baival mud butehgui, uursduu shuud tootsoo hiisen ni shuluuhan

1  |  0
ананд(202.131.225.214) 2019 оны 04 сарын 10

Алтжин захын хүмүүсийн баримтыг аваад 20 сая төгрөгтэй хадгаламж нээлгээд байсан ийм учиртай байжээ. Төрөөс 20 сая төгрөгийн хадгаламжийг буцааж өгнө гэдгийг аль эрт мэдчихсэн байсан байна шүү дээ. Өөрсдийнхөө луйврын мөнгийг тарааж байрлуулж байсан байна.

0  |  0
Баагий(202.179.24.74) 2019 оны 04 сарын 10

Хадгаламж гэдэг манайд мөнгө угаах өсгөх гэдэг утгаараа хэрэгжээд байна. Уг нь ирээдүйн хэрэглээндээ найдвартай хадгалах, энэ хугацаанд банк эргэлдүүлж ашиг олоод ашгаасаа хадгалагчид зохих хувь хүртээх ийм дээр утгатай юм шүү дээ.

0  |  0
БӨАБ(202.21.127.142) 2019 оны 04 сарын 10

ундармаа согтуу гичийг бүх хөрөнгийн битүүмжилж шоронд нь явуулах хэрэгтэй

0  |  0
unen dee(115.171.244.183) 2019 оны 04 сарын 10

Enguunii mani met ni muugaa edeed zeel avahgui.avlaach heden zuunsayaar,terbumaar ni hezeech avahgui,bank ch ogohgui ni tov todorhoi. Tegeheer erh medeltniid l avdag, avsan barimt ni ch ehneesee ilerch baigaa.Nileen deerees zohion baiguulj ulsiin sang tsolomdog neg arga bolchihson. Hurelsuh hadaglamj bankunii 14 terbumiig zavshij onoodriin baidlaar tolgoi tsohij yavaa bizdee. Amtashsan heree 13 dahina gegcheer nahisan chin gerel tsohiulchihsan uu?! kkk

0  |  0
unen dee(115.171.244.183) 2019 оны 04 сарын 10

Enguunii mani met ni muugaa edeed zeel avahgui.avlaach heden zuunsayaar,terbumaar ni hezeech avahgui,bank ch ogohgui ni tov todorhoi. Tegeheer erh medeltniid l avdag, avsan barimt ni ch ehneesee ilerch baigaa.Nileen deerees zohion baiguulj ulsiin sang tsolomdog neg arga bolchihson. Hurelsuh hadaglamj bankunii 14 terbumiig zavshij onoodriin baidlaar tolgoi tsohij yavaa bizdee. Amtashsan heree 13 dahina gegcheer nahisan chin gerel tsohiulchihsan uu?! kkk

0  |  0
mash zov(115.171.244.183) 2019 оны 04 сарын 10

Demjij baina aa. demjij baina. mash zov .JDU-chin 40 gishuunii l tarisan balag Ted l olon terbumiin zeelee ogohgui baih gesen bashir arga sh dee. Uuniig MAN-iin darga,eronhii saidiin iveel door hiij baisan shuu !!! Hamgiin tom tolgoilogch ni hen bol!!! Jenkogiin suuder tussan uu?

0  |  0
mash zov(115.171.244.183) 2019 оны 04 сарын 10

Demjij baina aa. demjij baina. mash zov .JDU-chin 40 gishuunii l tarisan balag Ted l olon terbumiin zeelee ogohgui baih gesen bashir arga sh dee. Uuniig MAN-iin darga,eronhii saidiin iveel door hiij baisan shuu !!! Hamgiin tom tolgoilogch ni hen bol!!! Jenkogiin suuder tussan uu?

0  |  0
Top