Банк бус санхүүгийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын мэдээллийг хүргэе. 2017 оны жилийн эцэст гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай болон хамтарсан 27 ББСБ байсан бол 2018 оны дөрөвдүгээр улиралд 29 ББСБ 29 салбар, 3 төлөөлөгчийн газартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ББСБ-уудын 68 хөрөнгө оруулагч гадаадын 9 улсад харъяагдаж буй бөгөөд 2017 онд 11 улсын 62 хөрөнгө оруулагч манай улсад ажиллаж байв.
Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-ууд өнөөдрийн байдлаар нийт 8 төрлийн 57 тусгай зөвшөөрлийн хүрээнд 302 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 2018 оны жилийн эцсийн дүнгээр нийт 30543 харилцагч, 18733 зээлдэгчид үйлчилгээ үзүүлсэн байна. Эдгээр ББСБ-ууд 2018 онд 44.2 тэрбум төгрөгийн орлоготой, 34.1 тэрбум төгрөгийн зарлагатай, 10.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Нийтдээ 183.8 тэрбум төгрөгийн активтай байгаа нь банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн 14.3 хувийг бүрдүүлж байна. Харин пассивын 48 хувийг өр төлбөр, 52 хувийг эздийн өмч эзэлж байгаа нь харьцангуй зохистой харьцаа гэж Санхүүгийн зохицуулах хороо үзэж байна.
Дээрх 29 ББСБ-ын 13 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байна.
Сэтгэгдэл ( 1 )
Гаднын мөнгө хүүлэгчдийг хуулиар дархалчихсан хэрэг үү?