Тайваны Хи гэгч эмэгтэйн нүд нь хавдаж, эмчид ханджээ. 29 настай эмэгтэйн нүдний зовхины доор Halictidae төрлийн дөрвөн амьд зөгий байхыг хараад эмч нь цочирдсон байна.
Тайваны Фүинг их сургуулийн эмнэлгийн эмч нар Хигийн нулимсны сүвнээс эдгээр шавьжийг амжилттай гаргаж авсан бөгөөд энэ тохиолдлыг дэлхийд анхных гэжээ.
Нүдний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Хун Чи Тингийн хэлснээр тэрбээр бүсгүйн нулимсны сүвд шавьжны хөлийг санагдуулам зүйл байхыг олж хараад, микроскопын тусламжтайгаар шавьжнуудыг бүхлээр нь татаж авсан байна. Оршуулгын ёслолд оролцож байхад нь бүсгүйн нүдэнд ямар нэг зүйл ороход нь усаар угаагаад орхисон байна. Шөнөдөө нүд нь хавдаж, нүдний зовхи нь хатгаж буй мэт өвдөж байсан байна.
Зөгийнүүд түүний нулимсны сүвд орж, нулимсаар нь хооллож байсан аж. Бүсгүй нүдээ нухаагүй тул азаар хараатай үлдэж, харин зөгийнүүд амьд гарчээ.
Halictidae төрлийн зөгийнүүд хүний хөлсөнд татагддаг гэнэ. Тэдэнд хүрэхгүй л бол тэр болгон хатгаад байдаггүй гэнэ. Энэ төрлийн зөгий уул, оршуулгын газар гол төлөв үүрээ засдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )