“Капитал”-ыг аврах боломж байсан уу?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Сүүлийн өдрүүдэд “Капитал” банкны дампуурал иргэдийн анхаарал татсан сэдэв болоод байна. Тус банкны дампуурлыг зарласан явдалд улс төрийн нөлөө, ашиг сонирхол орсон гэж зарим эдийн засагчид хэлж байгаа юм. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 онд Олон улсын аудитын компаниар дотоодын банкуудад шалгалт хийсэн байдаг бөгөөд тухайн үед “Капитал” зэрэг хэд хэдэн банк асуудалтай гэж тогтоогдсон. Гэсэн ч Монголбанкны зүгээс алдагдал багатай үед нь дорвитой арга хэмжээ авахгүйгээр өнөөг хүрсний улмаас төр төдийгүй иргэд хохирч магадгүй нөхцөл үүслээ гэж үзэх хүмүүс байгаа юм.

Явсаар энэ дампууралд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “оролцоотой юу” гэх хардлага ч зарим хүмүүст үүсч буй аж. Энэ салбарын эргэн тойронд “Капитал” банкийг алдагдал багатай үед нь аврах боломжийг эрэлхийлээгүй, шийдвэр гаргаж ажиллаагүй атлаа сандал суудал нь дэнчигнэж эхэлмэгц “Капитал” банкны дампуурлыг зарлалаа гэж хардаж, эргэлзэх зүйлс энэчлэн гарч байгаа бололтой.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц.БАТДОРЖ(66.181.161.39) 2019 оны 04 сарын 13

2015 онд дампуурлыг нь зарлах ёстой байсан юм. Ц.УНДАРМАА ямар зорилгоор УИХ -ын болсон бэ? Тагнуул туршуул үүнийг бодож үзсэн үү

0  |  0
Уншигч(202.55.188.44) 2019 оны 04 сарын 13

Аврах боломж байсан.

1  |  0
Jijig zah zeel(108.218.234.108) 2019 оны 04 сарын 11

Mongol shig jijig zah zeel 3-4 banknii bagtaamjtai shuudee. HHB, Golomt, Khaan banknuud l uldeh baih, za busad ni ch dee osoltoi shuu.

1  |  0
Насан(202.9.45.231) 2019 оны 04 сарын 10

Луйрарчин Ундармаа сенежээ

0  |  0
Top