Төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтвортой байна. Банкны систем дэх гадаад валютын харилцах хадгаламж оны эхнээс нэгдүгээр сарын 11-нийг хүртэл 131.4 сая ам.доллараар нэмэгджээ. Харин нэгдүгээр сарын 11-нээс гуравдугаар сарын 13-ныг хүртэл 143.6 сая ам.доллараар буурчээ.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд банкнаас оны эхнээс гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд цэвэр дүнгээр 179.8 сая ам.доллар худалдан авсан байна.
Уул уурхайн томоохон экспортлогчид оны эхнээс гуравдугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд 771.4 сая ам.долларын валютыг оруулж ирсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )