Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхошуунд ажиллалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцтай биечлэн танилцаж мөн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гэр хороололд  ажиллалаа.

Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь үзэж,зарим үүрэг даалгаврыг өгч тулгамдаж буй асуудлуудтай холбогдуулан шийдвэр гаргасан юм.

Нийслэлийн гэр хорооллыг нэгдсэн төлөвлөлтөөр хөгжүүлэх дэд бүтцийн Дэд төвүүд байгуулах зорилтын хүрээнд гэр хорооллыг төвийн дулаанд холбох инженерийн дэд бүтцийн барилга гүйцэтгэлийн ажил СХД, СБД-т тус тус  хийгдэж байна. Энэ онд 7220 өрх төвийн дулаанд холбогдох боломжтой болж, ирэх өвөл 28,500 орчим иргэн 10,000 тонн нүүрсийг хэрэглээнээсээ халах бодит нөхцөл бүрдэх юм. 2020 онд  Баянхошуу, Сэлбэ дэд бүтэц байгуулагдснаар тухайн хэсгийн айл өрхүүдийн хэрэгцээ бүрэн хангагдана. Дэд бүтцийг дагасан  орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлснээр иргэдийн 60,000 тонн нүүрсний хэрэглээг жил тутамд  халах боломжтой болох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үдээс хойш Дэд бүтцийн төв болон Сүхбаатар дүүрэгт баригдаж байгаа Сэлбэ дэд төвийн усан сан, насос станцын барилгын гүйцэтгэлтэй танилцах юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.195.16.89) 2019 оны 06 сарын 10

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0

Top