Дуучин А.Хишигдалай "Star" телевизийг сонгожээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

“Universe best songs” наадмын шилдэг 25-д шалгарч, улмаар дахин оролцохдоо тэргүүн байрын шагналыг нь гардсан дуучин А. Хишигдалай шилдгүүд чуулсан гала тоглолтын тайзнаа “Шилдгийн шилдгийн дуучин” болж байлаа .Энэ бүхнийхээ дараа “Royal music” продакшинтай 200 саяар гэрээ байгуулсан дуучин бүсгүй хит дуунуудаар сонсогч фэнүүдээ баярлуулахын сацуу дуучин С.Зоригттой “учраад” чамгүй хугацааг үдэж байгаа. Уран бүтээлийн санаа, чөлөөт сэтгэлгээгээрээ нэгдэж чадсан авьяаслаг дуучид хамтарсан тоглолтоо хоёр ч удаа хийж амжсан. 

Уран бүтээлийн эрч хүчээр дүүрэн оргилж яваа дуучин бүсгүй өөрийнхөө хит дуунуудын клипэнд тоглодог шигээ чамгүй жүжиглэх авьяастай гэдгээ "Сайн уу, амьдрал минь-2" кинонд тоглохдоо батлан харуулсан. 

Дуулна, жүжиглэнэ, бүжиглэнэ гээд төрөл төрлийн авьяасаараа гайхуулах болсон дуучин А. Хишигдалай "Chanel 11" телевизэд "Тарагтай боов" хэмээх өвөрмөц нэртэй нэвтрүүлгийг хөтлөн явуулж байсан бол энэ удаад "Star" телевизийг сонгон, мэдээний хөтлөгчөөр ажиллах болжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top