С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хуулийн байгууллагынхан эрүүдэн шүүсэн бичлэг ил болсонтой холбоотойгоор манай сонин Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат нартай ярилцсан билээ. Энэ удаа Орхон аймгийг зорьж, дээрх хэрэгт шүүхээс 25 жилийн хорих ял сонссон Ц.Амгаланбаатарын өргөмөл эгч Ц.Гансүрэнтэй ярилцлаа.
-Таны ээж Ц.Амгаланбаатарыг хэдэн онд өргөж авсан бэ?
-Манай ээж 1982 оны аравдугаар сарын 20-нд Ц.Амгаланбаатарыг таван сартай байхад нь өргөж авсан. Тэр үед манай гудамжны үзүүрт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн намрын сэрүүнд зуны жижиг амбаарт амьдарч байсан. “Энэ хүүхдээ л хүнд өгчихвөл болчихно доо” гээд явж байсан. Тэгэхэд нь манай ээж Цэвэлмаа сайхан санаад Ц.Амгаланбаатарыг өргөж авсан юм.
-Ц.Амгаланбаатарын төрсөн аав, ээж нь холбоотой байдаг уу?
-Манайх Ц.Амгаланбаатарыг өргөж авснаас хойш ерөөсөө уулзаагүй. Яг ямар хүмүүс байдгийг нь сайн мэдэхгүй. Аав нь Эрдэнэтийн мөрдөнд дээр үед хулгайн хэргээр саатуулагдан шалгагдаж байсан, жаахан архи уудаг хүн байдаг. Одоо хааяа нэг таардаг. Дэлгэрсайхан гэж хүн бий. Юу хийдгийг нь сайн мэдэхгүй.
-Аав нь юу гэдэг бол?
-Аавд нь би хэлдэг л дээ. “Хүн хүүхэд өргөж авахдаа сайхан өсгөж, үхэхдээ харуулъя” гэж өргөж авдаг. Гэтэл ийм муухай хүн авчихлаа даа гэж хэлж байсан. Аав нь “Хүмүүсийг ийм хэрэгт хийгээд муухай хүүхэд юм аа. Би юу хэлхэв дээ. Би хүртэл өөрөө айдастай байна” гэж байна лээ. Одоо таарсан ч бид хоёр нэг их дуугардаггүй юм.
-Ээж нь одоо бий юу?
-Мэдэхгүй. Би уулзаж байгаагүй.
- Ц.Амгаланбаатарын аав нь түүнийг эргэж байсан уу?
-Эргэж байгаагүй. Надаас өөр эргэх хүн байхгүй шүү дээ.
-Ц.Амгаланбаатар багадаа ямар хүүхэд байв?
-Хөөрхөн ааштай хүүхэд байсан. Сайхан дуулчихдаг. Манай аав сартай хээр морьтой байсан. Тэр морийг унаад Оросын булаг, Овоотын хөтөл гэдэг газруудаар давхисан. Хурдан морь унадаг хүүхэд байсан. Тэгж хүн амины хэрэг хийхээр хүүхэд байгаагүй. Ангийнх нь багш Гэрэлмаа багшаас ямар сурагч байсан талаар асуувал хэлэх байх. Ц.Амгаланбаатар долдугаар ангийн боловсролтой. Бичиг үсгэндээ гайгүй хүүхэд байсан.
-Ц.Амгаланбаатар анх хүний амь хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон. Хэзээ хүн амины хэрэгт холбогдсон юм бэ?
-Эрдэнэт хотод 2004 оны намар онц ноцтой хүн амины хэрэг болсон гээд радио, телевизээр мэдээлэл гарч байсан. Гэтэл 2007 оны гуравдугаар сард Ц.Амгаланбаатар нэг хүүхэн авч яваад, хээр орхиод ... нөгөө хүүхнийх нь хоёр хөл нь хөлдсөн хэргээр шалгагдсан. Эрдэнэтийн мөрдөнд хоригдсон. Тэгээд хоёр сарын дараа, аль эрт 2004 онд болсон хүн амины хэргийг Ц.Амгаланбаатар үйлдсэн байна гэж Эрдэнэтийн мөрдөн байцаах албаны дарга Эрдэнэбат гэж хүн надад хэлсэн. Би анх тэгж хэлэхэд нь цочирдож хүлээж авсан.
Ц.Амгаланбаатар Эрдэнэтийн мөрдөнд гурван жил болсон. Түүний хоёр жил нь гартаа гавтай, хөлдөө хүлээтэй өнгөрөөсөн. Энэ хугацаанд би үргэлж эргэдэг байсан. “Эр хүн нэг алддаг хойно...” гээд эргэдэг байлаа. Тэгээд Эрдэнэт хотын гурван шатны шүүхээс цаазын ял сонссон. Гэтэл тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж цаазын ялгүй орон болох тухай санаачлага гаргаж, хууль санаачилж цаазын ялгүй улс болсон. Энэ хуулийн буянаар Ц.Амгаланбаатар Дээд шүүхээс 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон. Энэ хэргийг Жаргалсайхан гэж залуу хамт үйлдсэн гээд 12 жилийн хорих авсан юм.
-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яагаад холбогдох болов. Та юу гэж боддог вэ?
-Миний ээж 2013 оны дөрөвдүгээр сарын 8-нд нас барсан. Түүний дараа дөрөвдүгээр сарын 20-ны үеэр Ц.Амгаланбаатарыг гавалчихсан, фургон машинтай дөрөв, таван хүн ирээд явсан. Ээжийг нас барсны дараа гэрээр нь оруулаад гарсан. Архангай аймагт онц ноцтой гэмт хэрэг гараад тэр хэргийг Ц.Амгаланбаатар “Өөрийгөө хийсэн гэж хэлсэн” гээд цуг явсан мөрдөн байцаагч нь ярьж байсан. Тэгээд Архангай орчихоод буцах замдаа манайхаар орж явсан юм билээ. Ц.Амгаланбаатар бид хоёр уулзаад уйлалдаад л өнгөрсөн.
Ц.Амгаланбаатар 25 жилийн ялтай. Өргөж авсан ээж нь нас барчихлаа. Надаас өөр өөрийг нь эргэж тойрох хүн байхгүй, шоронд хэцүү шүү дээ. Тиймээс яасан ч яахав гэж бодоод тэр үеэс л энэ хэргийг өөр дээрээ үүрсэн юм болов уу гэж боддог.
Түүнээс хойш 2013 оны зургадугаар сард над руу утсаар ярьсан. “Би Чойроос Улаанбаатар хотын дамжин өнгөрөх хорихын эмнэлэгт ирсэн. Хоёр ах намайг авчирж хэвтүүлсэн. Миний бие сайн байгаа” гэж анх ярьсан. Дараа нь 7, 8, 9 саруудад өмнө нь ярьсан тэр утсаараа над руу ярьдаг байсан. “Таны бие сайн уу, Би сайн байгаа. Намайг эргэж тойрох хэрэггүй” гэж ярьдаг байлаа. Тэгээд хамгийн сүүлд 10 дугаар сард яриад чимээгүй болсон. Хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураггүй байсан.
Миний бодлоор тэр тагнуулын хоёр ажилтан Чойроос Ц.Амгаланбаатарыг Улаанбаатарын дамжин өнгөрүүлэх төвд авчирсан гэж боддог. Тэнд Ц.Амгаланбаатарыг хоёр жил ярья гэсэн хүнтэй нь яриулаад, уулзая гэсэн хүнтэй нь уулзуулаад л ... Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр луу мессеж бичүүлээд, үнэтэй тамхи татуулаад л байлгасан юм билээ.
-Түүнийг яагаад С.Зоригийн хэрэгт холбогдуулах ёстой гэж. Танд хардах шалтгаан юу байна вэ?
-Би бол ингэж боддог. Ц.Амгаланбаатар 25 жилийн ялтай. Өргөж авсан ээж нь нас барчихлаа. Надаас өөр өөрийг нь эргэж тойрох хүн байхгүй, шоронд хэцүү шүү дээ. Тиймээс яасан ч яахав гэж бодоод тэр үеэс л энэ хэргийг өөр дээрээ үүрсэн юм болов уу гэж боддог. Ц.Амгаланбаатар ер нь худлаа ярьдаг, хэрэг үүрэх дуртай хүүхэд. Найз Эрдэнэбатыгаа таксины жолоочийг алсан хэрэгтээ хамт үйлдсэн гэж гүтгээд, тэр найз нь хоёр сар хоригдоод гэм буруугүй нь тогтоогдож гарсан.
Надаас анх цагдаагийнхан авсан мэдүүлгээр бол Ц.Амгаланбаатар “Би энэ хэргийг мэднэ” гэж хэлсэн юм билээ. Тэгээд сүүлдээ энэ хэргийг хийсэн болж өөрчлөгдсөн. Жирийн ажлаа хийж яваа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг энэ хилс хэрэгт хийчихлээ. Тэр тагнуулын хоёр ажилтан л энэ хүүхдийг олон жилийн хорих ялтай, харж хандах хүнгүй, эргэж тойрох хүнгүй болохоор нь Улаанбаатарын дамжинд авчирж байлгаж байгаад, энэ хэргийн процесс, хэлэх үгийг нь зааж өгсөн гэж боддог. Архангай руу Ц.Амгаланбаатарыг авч явах үед л тэр хүмүүст “Би энэ хэргийг мэднэ” гэдэг ч юм уу. Нэг юм хэлсэн байх гэж боддог. Түүнээс хойш хоёр сарын дараа дамжинд авчирсан. Зүгээр хоригдож байсан хүнийг гэнэт дамжинд авчирсан нь сонин санагддаг. Хоёр ах надад тусалж байгаа гэж ярьдаг байсан. Ц.Амгаланбаатарыг энэ хэрэгт холбогдсоноос хойш би уулзаагүй болохоор тагнуулынханд яг юу ярьсныг нь мэдэхгүй байна.
Батжаргал прокурорыг манай хашаанд ирэхэд нь би хэлж байсан. “Ц.Амгаланбаатарыг хорихоос дамжинд авчирчихаад ийм зүйл хийлгээд байна. Та үүнийг Ц.Амгаланбаатараас асууж өгөөч. Та энэ асуудлыг судалж өгөөч” гэж хэлж байсан. Тэгэхэд Батжаргал прокурор “Ц.Гансүрэн гуай тийм зүйл байхгүй” гэдэг.
-Ц.Амгаланбаатар С.Зориг агсныг хөнөөсөн хутгаа гэрийнхээ зооринд хийсэн гэж мэдүүлснээс болоод цагдаагийнхан ирж ухаж байсан гэдэг үнэн үү?
-Манайд 2016 оны нэгдүгээр сарын 6-нд тагнуулын 20-иод шахуу хүн ирсэн. Надад прокурорын тогтоол танилцуулсан. “Танай гэрийн зооринд хутга байгаа. Тэрийг олох гэж байгаа” гээд, гэр орныг маань балгас болтол нэгжсэн. Манай хашаанд байдаг, дараад олон жил болсон муу усны нүхийг хоёр өдөр ухсан. Эхний өдөр ухаад хөлдүү учраас дийлээгүй. Тэгээд хоёр дахь өдөр нь бульдозер авчирж ухсан. Юу ч гараагүй.
Дараа нь 2016 орны гуравдугаар сард Ц.Амгаланбаатарыг тав, зургаан хүн авчирж ирээд манай түлээний амбаарыг баахан ухаж, нэгжсэн. Юу олох гэж байсан юм, бүү мэд. Тэгээд Ц.Амгаланбаатарыг буцаагаад аваад явсан. Ингэж л худлаа ярьдаг хүүхэд байгаа юм. Уг нь цагаанхан сэтгэлтэй хүүхэд шүү дээ. Гэвч тагнуулынханы дарамтад ордог юм уу. Ингэж худлаа яриад байдаг.
Миний дүү Москвад сурч байхдаа 1981 онд надад нэг шармал цаг авчирж өгсөн юм. Би түүнийг 30 жил зүүгээд эвдэрсэн. Тэр цаг авдрын ёроолд байхад нь тагнуулынхан манайхыг нэгжихдээ олоод аваад явсан. Удалгүй дахиж ирэхдээ тагнуулынхан “Таны энэ цагийг Ц.Амгаланбаатар С.Зоригийг алчихаад гэрээс нь авч гарсан. Тэгээд танд авчирж өгсөн” гэж хэлээд намайг шалгасан. Улаанбаатарт хоёр удаа, Эрдэнэтэд хоёр удаа байцаасан. Гучин жил зүүснийг миний хань ижил, хүүхдүүд мэднэ. Аргаа бараад энэ цаг үйлдвэрлэсэн он, сар байдаг байлгүй дээ гэж би хэлдэг. Гэтэл 1996 оны цаг гэж хэлээд байдаг. Тэгж л тагнуулын Бямбажав байцаагч намайг байцаадаг. Тэр цаг одоо тагнуул дээр байгаа.
-Ц.Амгаланбаатар “Би С.Зоригийнхоос цаг авсан” гэж мэдүүлж дээ?
-Тэгж л хэлсэн байх. Энэ асуудлыг төрийн нууц, гадагш нь хэлж болохгүй гэдэг болохоор би дотроо чимээгүй явж ирсэн. Энэ гурван хүн шоронд орчихоод, дээрээс нь би янз бүрийн юм ярьж байгаад шоронд орчихвол хэцүү юм болно гээд дуугүй байдаг. Намайг байцаахдаа “Хэргийн нууц мэдээлэл цадруулбал буруудна шүү” гээд гарын үсэг зуруулдаг. Одоо ингэж ярилцлага өгч байгаа нь зөвдөж, буруудаж байгааг мэдэхгүй байна. Сонинд нэг удаа яриа өгөөд дарамтлуулж байсан. Ярилцлага гарсны маргааш нь тагнуулаас Бямбажав ирээд “Гарын үсэг зурчихаад сонинд ярилцлага өгсөн байна” гээд алуулах шахсан. Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа гуай бид хоёр Эрдэнэтийн тагнуул дээр хоёулаа дуудагдаж очсон. Нэг ч удаа ярилцлага өгч болохгүй гэж хэлсэн.
-Хэзээ тэгж таныг дарамталсан юм бэ?
-Анхан шатны шүүх хурал болохоос өмнө. Хоёр жилийн өмнө юм уу даа. Түүнээс хойш ярилцлага өгөхөөс айдаг болсон. Улаанбаатар хотод Шүүхийн шинжилгээний төв дээр өвгөн бид хоёрын үснээс зулгаагаад шинжилгээ авч байсан. Тэгээд Эрдэнэт, Улаанбаатар хотод нэг, нэг удаа үнэн худлыг таньдаг аппаратад бид хоёрыг оруулсан. Бүх биеийг хүлчихээд л юм асуудаг юм билээ. “Оруулах ёстой” гээд л оруулсан. Хөгшин бид хоёр сүүлийн гурван жил гаруй зовж байна. Хүн нэг хүний төлөө зовдог бол би гурван хүний төлөө зовж байна. Зүгээр байсан хүмүүсийг ингэж хэлмэгдүүлж байгаа болохоор ар гэрийнхэнтэй нь таарахаараа үнэхээр хэлэх үг олддоггүй. Манай хөгшин сахарын өвчтэй. Энэ хэрэг явдлаас хойш бие нь улам муудсан.
-Яагаад Ц.Амгаланбаатар ингэж худлаа ярьдаг болов?
-Миний ээж бол багад нь сайхан л өсгөсөн. Хүний хүүхэд өргөж авсан гээд эрхлүүлсэн. Тэрний буруу болов уу. Эсвэл удам байна уу. Сайн мэдэхгүй юм даа.
-Ц.Амгаланбаатар 1998 онд сургуульд сурч байсан уу?
-Тэр үед сургуульд сурч байгаагүй. Долдугаар ангиа төгсөөд Эрдэнэтэд ээжтэйгээ гэртээ байсан. 1998 онд Ц.Амгаланбаатар хэрэг хийхээргүй томоотой, миний үгэнд ордог сайн хүүхэд байлаа. 2000 онд цэрэгт явахдаа Улаанбаатар хот үзээгүй байлаа. Хот орж үзээгүй хүүхэд цэрэгт явж байсан юм. Би тэрийг сайн мэдэж байна. Би тагнуулын байгууллагын Мөрдөн байцаах тасгийн дарга Бархасбадь гэдэг хүнд байцаалт өгөх болгондоо ганц л юм хэлдэг. “Монгол Улсад үнэн гэж байдаг бол энэ гурван хүн С.Зоригийг хөнөөсөн хэргийг хийгээгүй шүү. Үнэн мөнийг нь тогтоож өгөөрэй” гэж хэлдэг. Ц.Амгаланбаатар бол энэ хэргийг хийгээгүй. Худлаа яриад, тагнуулынханд дарамтлуулаад байна. Мөрөөрөө байсан хоёр хүнийг хэрэгт хийж байна. Т.Чимгээ манай дүүгийн эхнэр, Б.Содномдаржаа манай хамар хашаа байсан. Тиймээс ойр төрөл, танил хүмүүсээ хэрэгт татчих вуу даа гэж ойлгодог. Энэ хоёр хүний ар гэрийн амьдралыг сүйтгэж байгаад харамсдаг.
-Та Ц.Амгаланбаатарыг эргэж очдог уу?
-Дарьтын хорих ангид байхад нь дөрвөн удаа эргэж очсон. С.Зоригийн хэргээр ял сонссоноос нь хойш Тахир соёотын хорих ангид очиход намайг уулзуулаагүй. Хорих ангийн дэд даргад нь “Эргэхээр авчирсан юм аа өгөөд явъя” гэж хэлсэн ч “Даргаасаа асуулаа. Зөвшөөрсөнгүй” гэж хэлсэн. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсоноос нь хойш намайг уулзуулаагүй. Би эмэгтэй хүний хувьд, эх хүний хувьд Ц.Амгаланбаатарыг хэцүү байгаа байхдаа гэж боддог. Бүтэн хоёр жил шахам гянданд хоригдлоо. Эргэлт юу ч байхгүй шүү дээ.
1998 онд Ц.Амгаланбаатар хэрэг хийхээргүй томоотой, миний үгэнд ордог сайн хүүхэд байлаа. 2000 онд цэрэгт явахдаа Улаанбаатар хот үзээгүй байсан.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг бол ар гэр, ах дүү нь эргэж байгаа. Гэтэл Ц.Амгаланбаатарт энэ хэдэн жилийн хугацаанд ямар ч эргэлт байхгүй хэцүү л байгаа байх даа гэж санаа зовж байна. Би нэг хэсэг Ц.Амгаланбаатарт гомдож байсан. Гэхдээ сүүлдээ өрөвддөг болсон. Тагнуулынханд дарамтлуулаад ийм байдалд хүрлээ гэж боддог.
-Таныг яагаад уулзуулахаа болчихов. Хорихынхон юу гэж хэлдэг юм бол?
-Ц.Амгаланбаатарыг эргэх нэрэнд таны нэр алга байна гэдэг. Ц.Амгаланбаатар “Энэ хүмүүс намайг эргэнэ” гэж нэрээ өгөх ёстой юм байна. Тэр нэр дотор таны нэр алга гэдэг. Би бодохдоо тагнуулынхан намайг очоод уулзчихна. Янз бүрийн юм ярьчихна гэж боддог болоод уулзахад маань саад хийдэг юм болов уу гэж таамагладаг.
Хамгийн сүүлд Ц.Амгаланбаатартай 2015 оны аравдугаар сарын 25-нд Эрдэнэтийн тагнуулын газарт намайг уулзуулсан. Би өрөөнд сууж байсан чинь гаднаас оруулж ирсэн. Би “Даанч яавдаа, өөрийгөө ч хэрэгт оруулаад, ах дүү хамаатан саднаа ч хэрэгт хийгээд. Би их гомдож байна” гэж хэлсэн чинь галзуу хүн шиг босч ирээд надтай эвгүй харьцсан. Над руу орилоод байсан. “Ална хядна ... гээд л ойлгогдохгүй хашхираад байсан. Өмнө нь намайг эргэж очиход “Биеэ бодоорой” гээд намайг үнсээд, надад ч үнсүүлээд байдаг хүн чинь өөр болсон байна лээ. Тэгэхэд би “Ээжийнх нь оронд ээж болсон намайг ингэж дарамталж байгаа юм чинь, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр яана даа” гэж тэр үед бодож байсан. Галзуу хүн шиг харгис болсон байсан. Тэгэхэд би үнэхээр их айсан. Эргэж хаалгаар нь гарсан чинь хоёр тагнуулын ажилтан намайг түлхэж оруулсан.
Тагнуулынхантай нэг ирэхэд нь “Гэртээ ороод аяга цай уучих” гэж хэлсэн чинь “Танайхаас цай уухгүй” гэж хэлсэн. С.Зоригийн хэрэгт холбогдсоноосоо хойш их өөрчлөгдсөн.
-Ц.Амгаланбаатар яагаад тантай эвгүй харьцах болсон юм бол?
-Тэр хүмүүсийг л энэ хэрэгт унагах даалгавартай байх. Тийм учраас надтай муухай харьцсан байх гэж боддог.
-Сая Ц.Амгаланбаатар захидал бичлээ гээд гар бичмэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Та тэр гар бичмэлийг харсан уу?
-Би харсан. Ц.Амгаланбаатарын бичиг мөн байна лээ. Бичгийн боловсрол сайтай хүүхэд байсан. Захидал дээрээ би “Энэ хүмүүсийг гүтгэчихлээ” гэж бичсэн байсан. Буруу юм хийснээ одоо нэг ухаарч байгаа юм болов уу гэж бодож байна.
-Ц.Амгаланбаатарыг бяруу хулгайлсан хэргээр таныг цагдаад өгч байсан гэдэг. Энэ үнэн үү?
-Ээжийнхээ үхрийг авч зарсан. Тэгэхээр нь би уур хүрээд, хашраах гээд цагдаад өгч байсан удаа бий. Түүнээс өөр хэрэгт холбогдож байгаагүй. Тэгээд хоёр жилийн тэнсэн авсан.
-Ц.Амгаланбаатар та хоёр таарамж муутай байсан юм уу?
-Манай гудамныхан, ойр тойрныхон мэднэ дээ. Би өөрийнхөө хоёр хүүхдээс дутахгүй ханддаг байсан. Ц.Амгаланбаатар энэ асуудал нь гайгүй болвол өөрөөс нь асуусан ч хэлэх байх. Би хоригдсон хойно нь ч эргэж очдог байсан. Эргэж очиход ээжийг асуугаад л хоёулаа яриа хөөрөөтэй сайхан уулзана. Би хоногийн эргэлтээр ч очиж байсан. Ээж хэвтэрт байсан учраас очиж чаддаггүй. “Хүү минь шоронд орчихлоо. Чи нэг эргээч” гэдэг байсан. Ээж минь долоон жил хэвтэрт байхад нь би ээжийгээ харсан. Тэгээд ээжийгээ харж байх завсраар дөрвөн удаа очиж эргэсэн. Эрдэнэтийн мөрдөнд байхад нь долоо хоног бүр очиж эргэдэг байлаа.
-Ц.Амгаланбаатар ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан уу?
-Манайх тусдаа, Ц.Амгаланбаатар ээж хоёр тусдаа амьдардаг байсан. Гэтэл 2005 оны үед Ц.Амгаланбаатар гэрээ зарсан. Тэгэхээр нь бид хоёр /нөхөр/ хэлсэн л дээ “Чи гэрээ зарсан юм чинь мөнгө төгрөгөө ав. Бид хоёр ээжийг авья. Тэгээд тусдаа амьдарья” гэж хэлсэн. Тэрнээс хойш Ц.Амгаланбаатар орон гэргүй болчихоод, хааяа нэг манайхаар орж гарч л явдаг байсан. Нэг их хонож өнчөөд сүйд болохгүй ч ээж дээр ирчихээд л явдаг байв. Энэ тэнд очиж ажил хийдэг байсан. Налайхад, алтны уурхайд ажил хийж байгаа гээд ирчихээд л явдаг байсан юм.
-Хэр хугацаанд тэгж гэр оронгүй амьдарсан юм бэ?
-2007 он хүртэл хоёр жил шахам тэгж амьдарсан. Тэгээд 2007 онд хэрэгт ороод мөрдөнд орсон. Түүнээс хойш 10 гаруй жил хориход ял эдэлж байна.
-Танайх Б.Содномдаржаагийнхтай айл байсан. Та түүнийг хэр сайн мэдэх вэ?
-Б.Содномдаржаагийн аав Батдагва гуай Эрдэнэтдээ нэртэй хүн. Олон сайхан хүүхэдтэй. Б.Содномдаржаа бол ажлын төлөө төрсөн хүүхэд. Тийм хэрэг хэзээ ч хийхгүй. Б.Содномдаржаагийнх бол сайн хүмүүс байдаг.
ЯРИЛЦСАН Т.АМАРТҮВШИН
Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 35 )
Содномдаржаа Чимэгээ хоер энэ хэрэгт ямар ч холбоогуй Амагланбаатар ч холбоогуй харин оор хэрэгт Амагланбаатар нь холбоотой байхаа. Элбэгдорж Батуул хоер л ноо бна даа
1998 ene nohor shorond suuj baih estoi hun.14 nastai baihda mototsikltei hun buudaj alsan hergeer erdeneted buun shuigan degdeej baisniig sanaj bna.bagaasa shorond yvsan.nartiin amidral gedgiig medehgui iim huniig sudalj olood zohiomol hereg huleelgeh amarhan bhda.
gorigui ee,gehees uur yu gehew,udam ni muu hvn bn da,jhvvhed awhda udamiig ni sain harah surgamj bn da,hvvhdee baga erhlvvl!!!!!
Эдгээр сайн сайн гээд яриад бгаа хүмүүс нь бүгд нэмт хэрэгтэн тэр ч байтугай 14хөн насандаа 2 ч хүнийг цааш нь харуулчихсан гэмт хэрэгтэнүүдштээ. Худлаа дараачийн сонгуулийн хэрэгээ хийх гэж бгаа хүмүүсээр тархиа их сайн угаалгаж бна да. Хар массууд
Irish Hurts hulgaich uo hgd bsan uom bol.MGLd hezee ch iim buzar hunii sanaand buuhaargui hereg. Gutegleg bolj bgaagui.JInhene altan haraatsaig n alna.daraa hun gutgej ydarsan ardaar toglono. Hurts.Elbegdorj.Barhasbadi ardchillagchuu. Aluurchinguuduu
elbegdorjiig sain shalgaachee zorgiin hergiin gol zahialgch baij medne eronhiilogchoos buuhaasaa omno huuli huchnii baiguulgiig ashiglaad hucheer hereg huleeleglee elbegdorjid hamag no baigaa shuu
Эрүүдэн шүүсэн.хүчээр ял тулгасан.зохиомол хэрэг үүсгэсэн хүмүүс нь байгаа шүү дээ. Барьж хориод.тамлаад.зодоод.нүдэхэд л хэргээ хүлээмээр юм. Хүнийг тамласан хүмүүсийг.адилхан л тамлаж.хэргийг сэргээмээр бна шүү.
Худлаа ярих чинь удамшилых байдаг юм билээ.Амгаланбаатар анхнаасаа л худлаа ярьсан байна.Мөн тэр 2 ах гээд байгаа нөхдүүд дарамтлаад л худлаа яриулаад байсан байна. Зориг агсаныг 1998 онд алахад Амгаланбаатар 16 хан настай хот мэдэхгүй хүн юу гээд л 220 мянгатад хүн алаад явж байхав дээ.Зоригын хэргийг илрүүлсэн болох гэж Амгаланбаатарт үүрүүлэн энэ хэрэг илэрсэн болгох гэж худлаа зохиожээ.Энэ ялтан ч яахав орон шоронгоор гэр хийгээд сурчихсан бна.Харин зүгээр байсан хүмүүсийн амьдралыг там болгож тэднийг хохироож оргүй гүтгэж ял өгдөг Монголын хууль арайч дээ.Худалч хулгайч алуучны үгэнд итгэ
Гансүрэн яг л бодит үнэнээ хэлж дээ .Дүү нь москвад автоматикийн инженер мэргэжлээр төгссөн их даруухан сайн инженер байсан даа тэр нь цаг авч ирж өгч дээ.Содномдаржаагийн ээж аав нь их сайхан ажил төрөлтэй,ээжтэй нь хамт ажиллаж байсан их шударга хэлэх юмаа хэнд ч хаана ч хэлчихдэг хүн ,хүүхэд нь ийм хэрэг хийнэ гэхэд итгэж өгөхгүй л байна даа.
Bulgan meduuleg uguhgui baitsaagch ruugaa tui mai geed salaavch uguud garaad yavsan. Mash tom ar taltai yum bna. Bichleg ni youtube-d bailee, ”Tsenzurgui yaria - Zorigiin Hergiin Tuhai” geed haigaad uz. Yanz buriin eruugiin elementuudtei nuhtsuj irsen, hoino surch baigaad huugduj irsen, olon nuhur solison, dagavar huuhedtei, Zorigoos olon egch, Zorigoos hoish genet tansag amidarch ehelsen Bulgan avgai aluurchin yumuu hamsaatan gedegt 100% itgeltei bn. Bulgan umnu ni Aldarjavtai amidarch baihdaa neg huuhniig alchaad hergees zugatsan. Zorigiin hergees multarch chadahgui
ter Byambajav gej nogoon malgaitan baidag yum bish uu,ter lav galzuurch uhne ee kkk
булган энэ хүнийг хараагүй сэтгэцийн эмчид үзүүл гэсэн гээ биздээ
Манай мояа омгийнхон бүгд мөрдөн байцаагч гүйцэтгэх ажилтан болцон хүмүүч дээ
Удам бол байдаг л байхгүй юу.Тэгээд ч хүний хүү хүрэн бөөртэй.Өргөмөл охин хойд аавыгаа хүн гэж үзнэ гэдэг бол 100 хувь бүүр боломжгүй.
Зааа мэдэхгүйе хэн нь хэндээ дарамтлуулаад хэн хэнээсээ юу авчихаад янз янзын юм яриад байдаг юм.бүгд л галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг иргэж буцсан юм ярьдаг гэхдээ хөдлөшгүй баримт нь дээр л үндэслэн шийдвэр гаргана шүү дээ
энэ амгаланбаатар гэдэг чинь жаахан сэтгэцийн өөрчлөлттэй юм биш үү.
,,Хүн тэжээвэл толгой цусдана ”гэсэн ардын үг байдаг, хөөрхий дөө .Согтуу, цагаан солио туссан архичдаас энэ эргүүг өрөвдөж, өөртөө хань хийх санаатай тэр муу хөгшин авч, насныхаа эцэст хань хийх биш, жинхэнэ лай , там гээчийг эдэлсэн бна ш дээ, хэзээнийх нь хийсэн үйлийн үр байсым бол, гэхдээ л одоо ч гэсэн сэтгэл нь өвдөөд л сайн хүмүүс бна, эргэж тойрч л явдаг.
Erdenebat gej gololzson hogiin novsh baina shuu Albegdorjiin gar hol bolson
энэ комментчид хэргийг хэн үйлдснийг яаж мэдээд байна аа.
Ene Amgalanbaatar duus mudhun yhej dald orno biz
тэр эрдэнэбат гэгч гөлөлзсөн прокурор байсан санаатай юм юу гэлээ, нэг бичлэг үзүүлье гээд өөрийнхөө авчирсан бичлэгээ тавиулж яриулсан. Түүн дээр нь нөгөө хэлмэгдээд байгаа хүний эхнэр нь хэдийнээс мессаж бичих болов гэхэд, 2014 он гэхийг эндүүрснээ, эд эвлүүлсэн үү, эсвэл тэгж хэлээрэй гэсэн үү, 2004 оноос бичих болсон гэж хэлсэн. Түүнийг л тэр дөрөөлөөд харав уу, тийм байгаа биз, биднээс бүр өмнө Мессаж бичиж байсан байга биз гэж хэргийн бармт болгон яриад байсан. Гэтэл 2004 онд шоронд ороо ч үгүй байж, 2007 оноос хойш бараг 3 жил юун тэгж мессаж бичих гянданд байж. Ингэж л хүн гүтгэж
тэр эрдэнэбат гэгч гөлөлзсөн прокурор байсан санаатай юм юу гэлээ, нэг бичлэг үзүүлье гээд өөрийнхөө авчирсан бичлэгээ тавиулж яриулсан. Түүн дээр нь нөгөө хэлмэгдээд байгаа хүний эхнэр нь хэдийнээс мессаж бичих болов гэхэд, 2014 он гэхийг эндүүрснээ, эд эвлүүлсэн үү, эсвэл тэгж хэлээрэй гэсэн үү, 2004 оноос бичих болсон гэж хэлсэн. Түүнийг л тэр дөрөөлөөд харав уу, тийм байгаа биз, биднээс бүр өмнө Мессаж бичиж байсан байга биз гэж хэргийн бармт болгон яриад байсан. Гэтэл 2004 онд шоронд ороо ч үгүй байж, 2007 оноос хойш бараг 3 жил юун тэгж мессаж бичих гянданд байж. Ингэж л хүн гүтгэж
тэр эрдэнэбат гэгч гөлөлзсөн прокурор байсан санаатай юм юу гэлээ, нэг бичлэг үзүүлье гээд өөрийнхөө авчирсан бичлэгээ тавиулж яриулсан. Түүн дээр нь нөгөө хэлмэгдээд байгаа хүний эхнэр нь хэдийнээс мессаж бичих болов гэхэд, 2014 он гэхийг эндүүрснээ, эд эвлүүлсэн үү, эсвэл тэгж хэлээрэй гэсэн үү, 2004 оноос бичих болсон гэж хэлсэн. Түүнийг л тэр дөрөөлөөд харав уу, тийм байгаа биз, биднээс бүр өмнө Мессаж бичиж байсан байга биз гэж хэргийн бармт болгон яриад байсан. Гэтэл 2004 онд шоронд ороо ч үгүй байж, 2007 оноос хойш бараг 3 жил юун тэгж мессаж бичих гянданд байж. Ингэж л хүн гүтгэж
муу хүзүүгүй ийм л улаан цайм юмны нэг талд зогсчихоод нөгөө ядарсан 2 хүнийг алуурчид гээд байгаа юм даа. муухай шүү