Жулиан Ассанжийг баривчиллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Эквадорын Элчин сайдын яаманд долоон жил орогносон “WikiLeaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг өнөөдөр /2019.04.11/ баривчиллаа. Лондоны цагдаагийн газраас түүнийг баривчилж, Вестминстерийн Магистратын шүүхээр оруулах аж.

Өдгөө 47 настай Ассанж Эквадорын Засгийн газраас орогнол хүссэн боловч татгалзсан хариу авчээ. Түүнийг Эквадорын Ерөнхийлөгч Ленин Мореногийн хувийн нууцыг задруулсан гэж буруутгажээ.

Энэ сарын эхээр Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яам “WikiLeaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг удахгүй хөөн гаргах гэж байгаа гэх мэдээлэл гарсан байсан юм.

Ассанжийн “Wikileaks” сайт нь АНУ-ын Төрийн департамент болон Батлан хамгаалах яамны олон мянган нууц материалыг дэлгэсэн билээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
varane(103.229.121.207) 2019 оны 04 сарын 15

Америк тэргүүтэй алан хядач дээрэмчдийг ил гаргаж мэдээлсэн хүн яахаараа урвагч болдог байна аа овфорчдоо.

2  |  0
Буг(66.181.161.6) 2019 оны 04 сарын 12

Муу урвагч гөлөг үхэж. Байхдаа. Таарсан.

2  |  4
Уншигч(92.13.0.236) 2019 оны 04 сарын 12

Ээ хөөрхий бүр цав цагаан өвгөн болцон бнашдээ...их стрессдэсэнийх бхдаа..орогнол өгчихгүй...энэ муу амьтан одоо яанаа....уг нь үнэнийг л илчилсэн амьтан ш дээ..,

1  |  0
Sh(202.126.89.192) 2019 оны 04 сарын 11

Asar hurdan hogshirchee.

0  |  0
Hunnu(64.119.22.82) 2019 оны 04 сарын 12

Bolij, muu Australi Batzandan

0  |  5
Top