П.Мөнхбаяр: Энэ онд ипотекийн санхүүжилт 145 тэрбумаар нэмэгдэнэ

2019 оны 04 сарын 12

Арилжааны банкууд иргэдэд ипотекийн зээл олгохгүй байна, Монголбанкнаас санхүүжилт ирээгүй гэсэн тайлбарыг өгч байна гэх мэдээлэл байгаа. Тэгвэл  Монголбанкны Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр энэ мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ “Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангах зорилгоор сар бүр 200 орчим зээлдэгчдэд 16  тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгож байна. Он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар нийт 885 зээлдэгчдэд 64 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн санхүүжилтийг зөвхөн Монголбанкнаас олгосон” гэж байна.

Мөн Засгийн газраас ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулан эх үүсвэрийг Монголбанканд шилжүүлсэн ч, Монголбанк олгохгүй байна гэсэн асуудалтай холбоотойгоор хэлэхдээ “Ипотекийн зээл яг хаанаа гацаад байна вэ гэдэг асуултад “Өнгөрсөн онд ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотой нэлээд хэдэн эрх зүйн баримт бичгүүд шинээр батлагдсан. Эдгээр баримт бичгүүдээр Засгийн газраас банкуудад олгох орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг 1 хувь болгон бууруулж, банкуудын эх үүсвэрийг татан оролцуулах, зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.  Дээрх шийдвэрийн дагуу хөтөлбөрийн эх үүсвэр болон үнэт цаасжуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, схемийг бүрэн шинэчлэх нь нэлээд цаг хугацаа шаардсан ажил боловч Монголбанк богино хугацаанд холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулан, эцэслэн бэлэн болгоод байна. Энэ хүрээнд Монголбанк 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Засгийн газартай дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж, Засгийн газраас 2019 оны эхний 4 сард олгох ёстой байсан 35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Монголбанканд шилжүүлсэн.Монголбанк энэ хооронд бүх талуудтай гэрээг эцэслэн байгуулж, Засгийн газрын дээрх санхүүжилт дээр банкуудын өөрийн эх үүсвэрийг хөтөлбөрт нэмж оруулах ажлыг зохион байгуулаад байна. Ингэснээр 70.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4 дүгээр сард нэмж орон сууцны зээлд зориулан олгоно” гэж байна.

Харин цаашид орон сууцны зээлийн эх үүсвэр нэмэгдэнэ гэж ойлгож болох уу гэдэгт “2019 оны эхний 4 сарын санхүүжилтийн нийт хэмжээ 134 тэрбум төгрөг болж байна. Цаашид он дуустал 3 төрлийн эх үүсвэрээс сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно. Ингэснээр энэ онд хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зээлдэгчийн тоо 1.5 дахин өсөх тооцоо гарч байна.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.184.156) 2019 оны 04 сарын 12

Ali bank ter zeeliig chin uguud bga yum bee. Uguhgui bna.

1  |  0
Zochin(66.181.184.156) 2019 оны 04 сарын 12

Ali bank ter zeeliig chin uguud bga yum bee. Uguhgui bna.

0  |  0
zochin(223.39.190.213) 2019 оны 04 сарын 12

huug yagaad buuruulg boldohgui yum be. manaihaas busad buh yls bair zeeleer olgodog murtuu huug 1% turuus bailgadag. manaih tsuuhun hum amtai bas utaanaas salya gej bodoj baigaa bol bairaar hangah heregtei. bair baisanch huu denduu undur uuniig buulgaad ugvul ta nar ard tumendee mash ih demjij baina gesen ug shu dee. huug buuruulj uguuch.

0  |  0
Top