Францын нийслэл Парист байрлах 850 жилийн түүхтэй Парисын Дарь эхийн сүмд өчигдөр буюу 2019.04.15-ны 18 цагийн орчимд /Орон нутгийн цагаар/ гал гарч, сүмийн орой хэсэг шатлаа.
ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэлтэй, Нотр Дамын сүм хэмээн нэрийддэг дундад зууны үеийн түүхэн барилгад гарсан галын шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж буй бөгөөд урьдчилсан дүгнэлтээр дээврийн хөндийг засварлаж байх явцад гал алдсан гэж үзэж буй юм байна.
Парисын гал сөнөөгчдийн мэдэгдэж буйгаар сүмийн барилгын үндсэн бүтцийг хамгаалж үлдсэн хэмээн BBC мэдээлж байна. Нийт 400 гаруй гал сөнөөгч ажиллаж буй бөгөөд үндсэн танхим болон хоёр гол баганыг нурахаас сэргийлж чадсан аж. Харамсалтай нь нэг гал сөнөөгч гал унтрааж байгаад хүнд гэмтсэн талаар CNN мэдээлжээ.
Сүмийн урлагийн бүтээлүүдийг хадгалж, хойд цамхагийг нуралтаас сэргийлэхийн төлөө бүх хүчээ дайчилж байгаа ч, хамгаалж үлдэж чадна гэдэгт бүрэн баталгаа өгөх боломжгүй гэж Францын Дотоод хэргийн дэд сайд сэтгүүлчдэд мэдээлжээ. Харин тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон үүний дараа мэдэгдэл хийхдээ сүмийн үндсэн танхим, гол хоёр баганыг нурах эрсдлээс хамгаалж чадсан гэсэн юм.
Хоёр цагийн өмнөх мэдээллээр, галыг одоогоор бүрэн унтрааж чадаагүй ч, цурманд оруулж, нэмж тархаахгүй намжааж чадсан байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.
Сэтгэгдэл ( 2 )
Hun turluhtii sojliin unt dyrsgal parisiin dari ehiin sum shatsan haramsaltai yavdal bolj. 2017 onii 3 sard ochij uzsen , mash saihan sum baisan. Franciin ard tumen ene unt dyrsgalaa hyrdan sergeen zasvarlahiig husie.
Аймар юм болсон байна!Дотор нь хун байгаагуй нь аз болж!!!!!!!!!!!!!!!!!!