МАКРОН: Дарь эхийн сүмийг бид хамтдаа дахин босгох болно

Н.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Парисын Дарь эхийн сүмд гал гарч, их хэмжээний хохирол учирсан үйл явдалтай холбогдуулан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон албан ёсны мэдэгдэл хийлээ.

Тэрбээр мягмар гараг буюу өнөөдрөөс эхлэн Парисын Дарь эхийн сүмийг сэргээн босгох олон улсын хандивын кампанит ажил эхлүүлж байгааг зарласан юм. Мөн аймшигт эмгэнэлт явдал болсон ч, бүр ч муу зүйл тохиолдохоос зайлсхийж чадсаныг хэлж, сүмийн гадаргуу болон хоёр гол цамхаг нурж унах эрсдэлгүй болсон талаар тэмдэглэжээ.

Макрон үйл явдлыг Францын хувь заяаны нэг хэсэг байж болзошгүй хэмээн тодорхойлоод Дарь эхийн сүмийг хамтдаа дахин босгоно гэдгийг мэдэгдсэн байна.  

Парисчууд энэ цаг мөчид Дарь эхийн сүмийн өмнө цуглаж, гашуудлаа илэрхийлэн, залбиран дуулж байгаа аж.

Хэдий шөнө дунд болсон ч сүмийн дуулал улам бүр нэмэгдэж буй талаар дэлхийн агентлагууд мэдээлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top